|

Пакистанд Талибуудын дайралтад өртсөн 6 цагдаа нас баржээ

 

Пакистанд зэвсэгт этгээдүүд цагдаа руу дайралт хийснээс 6 цагдаа нас барж, 1 хүн хүнд шархадсан байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Пакистаны хэвлэл мэдээлэл Синд мужийн цагдаагийн газрын мэдээнээс иш татаж мэдээлэхдээ, хэдэн арван зэвсэгт этгээд 21-ний өдөр Синд мужийн төв Карачид цагдаагийн авто машин руу буудсаны дараа зугтаж, машинд байсан 3 цагдаагийн хоёр нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барж, нөгөө нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, бас нэг өөр дайралт баруун хойд нутгийн Хайбер-Пушт мужийн Кохад дүүрэгт гарчээ. Пакистаны Талибаны салбар болох "Чөлөөт групп" энэ хоёр удаагийн дайралтын хэргийг үйлдсэнээ мэдэгджээ.