|

Сонгуулийн гурван өнгө

Сонгуулийн гурван өнгө

 

Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болсон гурван намын нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авсан ч сонгуулийн сурталчилгаа албан ёсоор маргааш эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг улс төрийн намуудын ялгарах чанараас илүү нэр дэвшигч хувь хүний нэр хүнд түүхэн замнал нь гол чиг болдгоороо онцлог. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр байгаа гурван нэр дэвшигч гараагаа хэрхэн эхэлж байгаа талаар товч дүгнэх гээд үзье.

 

"ЭВТЭЙ МОНГОЛ” БА М.ЭНХБОЛД

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд үнэмлэхээ гардаж авсныхаа дараа "Эвтэй Монголын төлөө” нэр дэвшиж байгаагаа зарласан. Тэрбээр Монголын төр нэг толгойтой, нэгдсэн бодлоготой байхыг онцолж, зориуд энэ үгийг хэлсэн болов уу. Энэ ч цаанаа шалтгаантай байх. Эвдрэлцэх биш эвлэбэл бүтдэгийн жишээг "Үндэсний эв нэгдэл”-ийн хэмээх тодотголтой олон намаас бүрдсэн Засгийн газрыг 2006-2007 оны үед тэргүүлж байсны хувьд, 2012 оны ялагдлын дараахь хямралаас намаа авч гарсан туршлага, түүхээ бодож хэлсэн нь лавтай. Улмаар хоёр дахь удаагаа намын даргаар сонгогдохдоо, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын дарга болохдсю өмнөхөөсөө ч илүү өөртөө итгэлтэй болсон нь энэ байж мэдэх. Гэхдээ нэр дэвших үнэмлэхээ гардсан өдрөөс өрсөлдөгч талаас нь илгээж байгаа харлуулсан пи-ар болгонд булуулах бай нь М.Энхболд байх шинжтэй байна. Ялгаатай нь тэр нэг л янзаараа, зангаараа, энэ бүхэнд сөгдөхгүй явж ирсэн туршлага нь эдгээр сөрөг довтолгоог даван гарахад дөхөм болохоор харагдаж байна.

 

"ХАР СОНГУУЛЬ" ХҮСЭГЧ Х.БАТТУЛГА

„"АН"-аас нэр дэвшигч Х.Баттулга нэр Дэвшигчийн үнэмлэх авсан даруйдаа ташуур атган хөмхий зуун алхсан нь энэ удаагийн сонгуулийн содон дүр зураг болон буусан нь саяхан. хачирхалтай нь, сонгуулийн сурталчилгааг албан ёсоор эхлээгүй байхад хувийн телевизээрээ дамжуулан 200 хүний толгой цавчихаа бусдаар дамжуулан илэрхийлсэн нь нийгэмд айдас, эргэлзээ хоёрыг зэрэг төрүүлж орхив. Удсан ч үгүй "Хятад” гэсэн ажиллагаа эхлүүлж, Монголоо тэднээс аврах аугаа баатрын дүрээр олон НИЙТИЙН ОЙ ТООНД буухаар хичээж эхлэв. Өдгөө цахим ертөнцөд цөс нь хөөрсөн Монгол залуус хүний толгой авах нь Монголыг цэвэрлэх арга хэмээн эндүүрч, түүний хар сонгуулийг бэлдэж өгч байна. Гэхдээ Монгол Улс эмзэг үе дээрээ байна. Зөвхөн Монгол ч биш далхийн олон улс орон буруу удирдагчаа сонгосноос үүдэж хямралын үе дээрээ ирж, буун дуу, цус, нулимс, дарангуйллын ирэн дор шантарч баина. Дэлхий нийтээрээ ийм ээдрээтэй цаг үед байхад цөс ихтэй, ухаан төлөвшөөгүй залуусыг буруу тийш нь түлхэж, дотооддоо үймээн самуунтай улсын тоог нэгээр нэмчихвэл, Монгол Улсын тусгаар тогтнол биднийх биш бусдын мэдэлд очиход бэлэн байгаа нь нууц биш. Тэр тусмаа хөрш зэргэлдээ орноо хараан зүхэж улс төрийн хямдхан оноо цуглуулахын тулд Х.Баттулга үүнийг хүсээд байх шиг Тэргээх он жилүүдэд гарсаи тэр дундаа долдугаар сарын 1-ний үйл явдлыг битгий давтагдаасай гэж эгэл жирийн ээж, аавууд залбирч байхад үзэн ядах өшөө хорсол авах сэдлийг цахим сүлжээгээр дамжуулан "Женко”-гийн баг үйлдвэрлэж эхэлсэн нь харамсалтай. Энэ сонгуулийг хар сонгууль болгох түүнд ашигтай ч Монгодд огтхон ч хэрэггүй юм.

 

С.ГАНБААТАР ХАЛУУН ЗУНААР СААЛИА ХАЯАД ЗУГАТААХ УУ

Одоохондоо бусдыгаа чиглэсэн хүчтэй сөрөг сурталчилгаа С.Ганбаатарьш зүгээс гараагүй байна. Гэхдээ хэлсэн үг нь өнөөх л популист амлалт, олон нийтэд таалагдах гэсэн уран цэцэн ярианаас нь хэдийнэ үнэртээд эхэлчихсэн. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоог хүчирхэгжүүлж, эрх баригчдыг хазаарлана гэж хэлсэн нь өнгөрсөн дөрвөн жил гацаахаас өөр ид шидийг үзүүлээгүи арга барилаа үргэлжүүлэх нь гэж харж болохоор. Гэхдээ тэр хамтдаа жагсаж халуун наранд салхи сөрж явсан нөхдөөсөө сураг тасраад удаж буй. ХҮН-ыг байгуулсны дараа даргаар томилогдож байсан тэрбээр удалгүй хүнээ байж, МАХН-ыг түшсэн нь түүнийг багийн биш ганцаарчилсан тоглолттои гэдгийг илтгэх мэт. Парламентын бие даагч гишүүн С.Жавхлан өрөөндөө ажил хаядагтай адил хэмжээний тоглолтыг хийж чадахаар нэгэн гэсэн үг. Үнэн хэрэгтээ парламентад ганцхан суудалтай МАХН-ын төлөөлөл, мэлхий шүтэж зоос зуулгаад баяжихыг уриалдаг "Фен шүи тодотголтой энэ эрхэм цагаа тулахад халуун зунаар саалиа хаяад одоход бэлэн нэгэн гэдгээ нэгэнт харуулчихсан. Түүний сонгуулийн сурталчилгаа эрх баригчдыг амандаа орсноороо муулж, ард түмнээр өрөвдүүлэх тактикаар үргэлжлэх болов уу гэсэн таамаг байна.

 

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөгчөө баалсан, муулсан далд сурталчилгаагаар үргэлжилсээр маргааш албан ёсоор эхлэх гэж байна. Өмнөх өдрүүдад хангалттай "хэмлэлдэж” байсан хар өдрүүд цаашид албан шошготой үргэлжилнэ гэсэн үг. Гэхдээ гурван өрсөлдөгчийн тухайд "Хэн нь хэн бэ” гэдгээ харуулж, монголчуудын хэлдгээр "тавхан үгэнд танигдаад” авлаа. Энэ үеэр хамгийн их цочроосон, чичрүүлсэн сурталчилгааг "Женко” Х.Баттулга харуулж амжив. Телевизийн нэвтрүүлгийн эвлүүлэг гэгчийг "эвдрүүлэг” болтол шинэ төрөл жанр төрүүлж механик, технологи нь тамтаггүй сүйрэл болов. Гэхдээ зөвхөн түүний хүрээнд гэдгийг тодотгох хэрэггэй. Харин сэдэв нь тун аймшигтай. "Үйлдвэрлэсэн” нэвтрүүлгүүд нь технилогийн шийдэл, сэтгүүлчийн ур чадвараараа олон нийтийг цочроосон, донсолгосон юм огт байхгүй. Зөвхөн "Ямар аймшигтай юм бэ”, "Энэ хүн Ерөнхийлөгч болчихвол яана аа”, "Монгол Улс яачихаад байгаа юм бэ, тусгаар тогтнол байна уу, үгүй юу”, "Аав аа, ээжээ, та Монгол хүн мөн үү”, тэр ч байтугай яаж амьдарвал "толгой тасдуулахгүй явах вэ” гэсэн айдас жихүүцэл төрөхүйц нөхцөл байдлыг АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдодоо "бэлэглэлээ”. Тэгэхээр сурталчилгаа албан ёсоор эхэлснээс дуусах хүртэл түүний зүгээс ямар утга агуулгатай "хар бэлэг” сонгогчдод тараахыг таашгүй.

 

Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд уламжлалт ёс, эв нэгдэл, хариуцлагын асуудлыг хөндөх болов уу. Улиг болсон гэж өөлж болох ч энэ намаас нэр дэвшигчид "Эвтэй байхдаа хүчтэй” гэсээр ялалтад хүрсэн үнэмлэхүй туршлага бий. Түүний ярьж буй эв нэгдэл, хариуцлага өнөө цагийн Монголд ус, агаар мэт хэрэгтэй байгаа нь үнэн. Ямар ч байсан улс төрийн ууган намаас нэр дэвшиж байгаагийн хувьд М.Энхболд жудагтай, ноён нуруутай байлаа. Тиймдээ ч хүн бүрийн хамгийн үнэт зүйл болох удам угсааны сэдвийг хүртэл хөндөж, яс цусыг нь шиншилж, ариун дагшин бүрт халдаж байхад хэний ч гаргахад бэрх тэвчээрийг зааж өнөөдрийг хүрч байна. Тиймээс айдас хүйдэсгүйгээр, өрсөлдөгчийнхөө тавьсан түймрийг тэвчээр тэсвэрээрээ унтраах болов уу. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын тухайд "Надад төлөвлөгөө бий” гэснээс өөрөөр тодорч торойх юмгүй, тодорхой дэмжлэг ч үгүй өнөөдрийг хүрч байна. Гэхдээ "торгоно”, "цагдана”, "хянана” гэдэг үгс түүний амнаас тодорсон нь саяхан. Гагцхүү түүнд төлөвлөгөө байгаа эсэх, байлаа гэхэд хэрэгжүүлэх мэдлэг чадвар авьяас билэг байгаа эсэх нь тодорхой бус. Бас торгох, хянах, цагдах эрх олдох эсэх нь бүр ч эргэлзээтэй. Намын дарга нь бараг түүний эсрэг сургалчилгаа болох үгсийг хувийн телевизээрээ ярьж байгаа нь түүний талд зөвхөн өрөвдөгчид л байгаа нь анзаарагдана. Өрөвдөнө гэдэг бол дэмжлэг биш. Тэгэхээр түүний дэмжигчид өөрийнх нь боловсролын диплом шиг хуурамч байх магадлалттай. Иймд тэрбээр энэ удаад нэр дэвшсэнээрээ улс төрийн намтраа арвижуулахаас бус улс орны тусын тулд гэхээсээ ус болж байгаа нь харагдаж байна Ийнхүү Монголын ард түмэн тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. "Айргийн тав” гэдэг бэлгэдлийг ч бодсон сүүн замтай, сайны ерөөлтэйгээр сурталчилгаагаа эхлээсэй гэж олон Монгол хүн хүсч байгаа. Монгол хүн Монголынхоо өөдөөс мэс барин дайрч толгой тасдах тухай энэ муухай үгсийг үүрд мартья. Алдааг уучлах, доромжлолыг тэсэх их тэвчээрийн сонгууль эхэлж буй нь энэ бололтой. Гэхдээ алдаанд ч, тэвчээрт ч хязгаар бий. Хувь хүний хэрээс хэтэрсэн хуулийн хариуцлага байдгийг сануулж, гурван нэр дэвшигчдээ амжилт хүсэх нь зүйн хэрэг. Гараа нь зөв бол бариа нь сайн байх биз ээ.



С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/