|

Шүдний чулууг ор мөргүй арилгах үр дүнтэй арга

Шүдний чулууг ор мөргүй арилгах үр дүнтэй арга

 

Амны хөндийн эрүүл ахуйг дутуу сахиснаас шүдний чулуу үүсдэг шүү дээ. Шүдний чулуу үүсэхэд дараах нөхцөл нөлөөлнө, Үүнд:

Шүдээ цэвэрлэдэггүй, эсвэл тогтмол цэвэрлэхээ мартдаг, буруу цэвэрлэдэг.

Чанаргүй шүдний оо, сойз хэрэглэдэг бол,

Зөвхөн зөөлөн хоол идэж заншсан бол,

Зөвхөн нэг талаараа зажилдаг.

Бодисын солилцооны алдагдал, түүний дотор давсны солилцооны алдагдал үүссэн бол.

Түүнчлэн шүдний гадаргуу хангалттай гөлгөр биш байх, эсвэл байрлал буруу байх нь шүдний чулуу үүсэхэд нөлөөлдөг. Тиймээс гэрийн нөхцөлд шүдний чулууг арилгах үр дүнтэй аргыг санал болгож байна. Эхлээд нэг халбага Кокосын тосыг амандаа хийгээд 15-20 минут шүдээ зайлна. Үүний дараа бүлээн усаар амаа зайлж угаана. Ингээд л боллоо. Кокосын тосыг та өөрт ойрхон гоо сайхны дэлгүүрээс авах боломжтой. Энэ аргыг 10 өдөр дараалан ашигласнаар шүдний чулуунаас бүр мөсөн ангижрах боломжтой.