|

Ерөнхий сайд, Шадар сайд нарын хүсэлтийг хэлэлцэнэ

 

Ерөнхий сайд, Шадар сайд нарын хүсэлтийг хэлэлцэнэ

 

Шадар сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа билээ. 

Тиймээс өнөөдөр аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагаас хуралдахаар болсон байна. Хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын тавьсан хүсэлтүүдийг хэлэлцэх юм. Үүний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэнэ. Мөн МАН-ын бүлгийн хуралдаан 14.00 цагт болно. 

Харин маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ. Улмаар ээлжит бус чуулганыг зарлах ажээ.