|

Хойд Солонгос АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд дахин устөрөгчийн бөмбөг туршихаа зарлалаа

 

Хойд Солонгосын эсрэг АНУ хориг арга хэмжээ чангатгахаар болсоны дараа АНУ-ын удирдагч Дональд Трампыг "галзуу хөгшин", "хулиган", "дээрэмчин" гэж нэрлэж байгаа бөгөөд "галаар номхруулах"-аа амласан байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо шинээр устөрөгчийн бөмбөг турших боломж байна гэжээ.

Ёнхап агентлаг Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны тэргүүн, удирдагч Ким Чен Ун АНУ-ын бодлогын хариуг өгөх боломжийн талаар ярьсан гэлээ.

М.Баяр