|

Инфляци 2018 онд

Инфляци 2018 онд

 

Уур уурхайгаас ихээхэн хамааралтай болсон Монголын эдийн засаг 2018 онд ямар байх талаар эдийн засагчид болон олон улсын санхүүгийн байгууллагууд өөрсдийн таамгийг гаргасаар байна. Энэ удаа эдийн засгийн өсөлт болон инфляци 2018 онд ямар байх талаар Азийн хөгжлийн банк, Монголбанк хэрхэн төсөөлснийг хүргэе.

 

ДЭЛХИЙН УЛСУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ МОНГОЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ

Ази Номхон далайн бүс нутгийн дотоодын нийт бүгээгдэхүүний өсөлт 5.9 хувьд хүрч, өмнөх оныхоос өсөх магадлалтай байгаа аж. Мөн дэлхийн улс орнуудын худалдаа эрчимжиж, гол үйлдвэрлэгч улсуудын эдийн засаг сэргэх төлөвтэй байна. Үүнээс гадна бүс нутагт орж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгджээ. Ирэх онд бүс нутагт инфляцийн төвшин 3.2-2.9 болж буурах төлөвтэй байгааг Азийн хөгжлийн банкнаас мэдээлсэн юм. Энэ нь түүхий эдийн импортлогч томоохон орнуудын бодлого болон хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхийн хэмжээнд тогтвортой байгаатай холбоотой гэж тайлбарлав. Тэдний судалгаанаас харахад дэлхий дахинд өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой болж эхэлсэн гэдгийг дүгнэж болохоор байна. Далхийн улс орнуудын эдийн засаг сэргэн, тогтворжиж буй нь манай улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь эдийн засгийн байдлаас тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар манай улсын экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан. Үүнд нүүрсний экспорт голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хамгийн өндөр үнэд хүрсэнтэй холбоотойг албаныхан онцолж байна.

 

ИРЭХ ОНД ИНФЛЯЦИ 3.4 ХУВЬ БАЙХААР ТААМАГЛАВ

Азийн хөгжлийн банкны судалгааны дүнгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын эдийн засгийн өсөлг 5.3 хувьд хүрсэн байна. Энэхүү өсөлтөд мөн л нүүрсний олборлолт, экспортын гүйцэтгэл нөлөөлсөн аж. Харин салбараар нь ангилбал, үйлдвэрлэлийн салбар 13, хэрэглээний салбар 1.6, экспорт 9.6 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Энэ талаар тус банкны ахлах эдийн засагч Деклан Магий "Оны эхний хагаст нүүрсний экспорт огцом нэмэгдэж гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны төвшинтэй харьцуулахад 69.5 хувиар сайжирсан. Мөн урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурсан нь ДНБ-ны 5.6 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын албан нөөц цэвэр дүнгээрээ энэ оны зургаан сарын эцсийн байдлаар 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ төлөв хандлага нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 5.6 хувиар чангарахад нөлөөлсөн” гэлээ.

 

Манай улсын эдийн засгийн өсөлтийг 2018 онд дөрөв, инфляци 3.4 хувьтай байна хэмээн тооцоолжээ. Ингэхдээ БНХАУ-ын нүүрсний эрэлт, ОУВС-гийн хөтөлбөр болон манай улсын эдийн засгийн тогтвортой байдлыг харгалзан үзэж гаргасан гэнэ. Бодит гүйцэтгэл дэвшүүлж буй таамгаас доогуур гарч болзошгүй гэдгийг Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас онцолсон юм. Үүнд, түүхий эдийн ханш унах, газар нутгийг хамарсан ган гачгийн нөлөө, газар тариалан, мал аж ахуйн гүйцэтгэлийн дүн доогуур гарах эрсдэлийг нэрлэж байсан. Харин гүйцэтгэл таамгаас дээгүүр гарахад нөлөөлж болох хүчин зүйлст БНХАУ-ын өсөлг үргэлжлэн бат бэх байх, мөн тус улсын нүүрсний дотоодын нийлүүлэлт болон зэсийн үнэ өсөх зэргийг дурдаж байсан юм.

 

Харин Монголбанкнаас инфляцийг найман хувьд барих болсноо мэдэгдсэн. Тус банкнаас мэдээлэхдээ инфляци өнгөрсөн онуудад өмнөх төсөөллөөс бага зэрэг өсч өөрчлөгдсөн боловч ерөнхий хандлага хэвээр байна. Инфляцийн төсөөлөл бага зэрэг өссөн нь эдийн засгийн өсөлтийн төсөөлөл бага зэрэг нэмэгдэж өөрчлөгдсөнтэй холбоотой. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 5.0 хувь, Улаанбаатар хогын хэмжээнд 5.4 хувьд хүрлээ. Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсөв. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот найман хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Гадаад эдийн засгийн орчинд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлж байна. Зах зээлд оролцогчдын итгэл сэргзж, эдийн засагт ийнхүү наашай хандлага гарч байгаа ч цаашдын төлөв нь экспортын үнэ, хэмжээнээс ихээхэн хамаарахаар байгааг судлаачид онцолж байна.

 

Мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот төвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцнэ гэсэн юм.

 

ХАНШ, ИНФЛЯЦИ, ГАДААД ӨР ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ ГЭВ

Инфляцийг найман хувьд барихын тулд эхлээд орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хэлж байлаа. Мөн төрөөс өрхийн болон бизнесийн орлогыг нэмэгдүүлэх ямар нэгэн үр дүнтэй алхам хийж байж энэ нь бодит болно. Азийн хөгжлийн банк Монголын ирэх оны инфляцийг 3.4 хувь байхаар тооцоолсон байна. Харин Монголбанк найман хувьд барина гэсэн. Энэ хоёр тоо зөрж байгаа тухай яригдаж байна. Бодох аргачлал нь ангид учир тоонууд өөр гарч байгаа юм. Хүнсний болон эрчин хүчний холбогдолтой бараануудыг хасаад үлдсэн нь суурь инфляци боддог. Суурь инфляци нь 2014 оны эхний улирлаас хойш дандаа ерөнхий инфляциасаа өндөр гарч байгаа юм. Энэ инфляци багассан уу үгүй юу гэдгээс шалтгаалж дээрх тоог Азийн хөгжлийн банк гаргасан байх гэдгийг учирлаж байлаа. Эдийн засагчид инфляцийн төвшинг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, тодорхой хувьд байхаар дүгнэж байна. Зарим нь Монголбанкны найман хувьд барихыг үнэн төсөөлөл гэж байсан бол зарим нь Азийн хөгжлийн банкны үнэлсэн хувийг магадлалтай хэмээсэн юм. Харин нөгөө хэсэг нь зургаа, долоо хувьд байхыг онцолж байсан юм.

 

Уг асуудалтай холбоотойгоор эдийн засагч Д.Жаргалсайхан ярихдаа "Монголбанкнаас аж ахуйн нэгжүүдийн дунд тулгамдсан асуудлын судалгаа явуулахад нийгэм эдийн засгийн байдал хамгийн хүндрэлтэй байгааг дурдаад, дараа нь макро эдийн засаг гэж хариулсан байгаа юм. Тодруулбал, макро эдийн засаг дотроо ханш юн тэргүүнд, тэгээд инфляци, гадаад өр, эдийн засгийн өсөлт; гадаадын хөрөшв оруулалтыг нэрлэсэн. Макро эдийн засгийн таван гол үзүүлэлтийн эхний гурав дээр нь ханш, инфляци, гадаад өр багтсан нь анхаарал татаж байна. Аливаа улсын эдийн засаг экспортоос хамааралтай байдаг. Доллар олох аргаа зөв олмоор байна. Зөвхөн нүүрс, зэсээр л хязгаарлагдаад байж болохгүй шүү дээ. Энэ хоёрынх нь үнэ өсөхөөр жаахан мөнгө орж ирдэг. Тэр үеэр нь найр хийдэг. Маш их өртэй мөртлөө жаахан мөнгө харахаараа найрлах хамгийн дуртай. Саяхан 800 гаруй тэрбум төгрөгний төсвийн орлого илүү гарсан. Одоо түүнийгээ яах тухай улстөрчид "зодолдож” эхэлсэн. Гэтэл таван сарын дараа 660 сая доллар бид төлөх ёстой. Үүнийг төлөх мөнгө хаана ч байхгүй. Түүнийгээ хуримтлуулъя гэж дуугарч байгаа хүн нэг ч алга. Ядуу, хариуцлагагуй. Тэгснээ байгаагаасаа илүү хэрэглэдэг. Сайн ажилладагтүй. Ийм байхад бид яаж хуримтлалтай болох юм бэ. Хуримтлалгүй байвал бид яаж өрөө төлөх вэ. Энэ тал дээр санаа зовж байгаа улс төрийн нам байхгүй байна. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд бид худалдан авагчаа олохгүй бол нэгдүгээр сард Чингис бондынхоо 500 сая ам.долларын өрөө төлж чадахгүй. Манай Засгийн газар өр тавьчихаад түүнийгээ дараагийн Засгийн газартаа үлдээдэг. Учир нь Монгол Улсын Засгийн газрын дундаж наслалт 1.8 cap байдаг. Залгамжлах чанар муу. Эдийн засгийн өрсөлдөх чадвараараа манай улс дзлхийн 190 орноос 140 дүгээр байранд жагсдаг. Энэ тоог урагшлуулж 70 дугаар байранд орно гэсэн зорилт тавьсан байгаа. Мөн экспортод боловсруулах үйлдвэрийнхээ хэмжээг 40 болгоно гэсэн байгаа. Энэ их том тоо. Тэгэхээр манай улс том сайхан зорилт тавьж, олон төсөл, хөтөлбөр дэвшүүлж байна. Заримдаа тэр нь бодитой бус байх юм” хэмээн ярьсан юм.


Б.БОЛОР-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/