|

Путинд нохой бэлэглэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 7-нд 65 нас хүрсэн билээ.

 


 

Дэлхийн 30 гаруй орны төрийн тэргүүн нар Кремлийн тэргүүнд баярын цахилгаан явуулж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 

 

Тэгвэл Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ОХУ-ын Сочи хотноо Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэр түүнд төрсөн өдрийн бэлэг болгож, нохой бэлэглэсэн талаар "www.nypost.com” сайт мэдээллээ.

 

 

Бердымухамедов "Бид эртний андууд. Танд төрсөн өдрийн бэлэг болгож энэхүү гөлгийг бэлэглэе” гэж хэлжээ.

 

 

Уг бэлгийг Путин талархан хүлээн авч "Би нохойнд их хайртай” хэмээн хэлээд нохойныхоо духан дээр үнсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг