|

Филиппинд туслалцаа үзүүлнэ

 
 Филиппинд туслалцаа үзүүлнэ
26-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертетэй утсаар ярьж, Филиппин улсад хар салхины улмаас олон хүний амь нас, эд хөрөнгийн гарз хохирол учирсанд эмгэнэл илэрхийлж, Хятад улс Филиппинд чадлын хэрээр тусламж үзүүлэхээ илэрхийлсэн гэжээ.  
Саяхан Филиппиний Минданао арлыг хар салхи дайрч, үер ус, уул нурах, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшиг болсны улмаас 200 хүн амиа алдаж, 159 хүн ор сураггүй болж, 70 мянга гаруй хүн орох оронгүй болоод байна.