|

Энэ өдрийн зурхай /2018.02.02/

Энэ өдрийн зурхай /2018.02.02/

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 2. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 17. Сугар гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. 

                          Барилдлага: Түлэх  
                          Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй  
                          Суудал: Шороо

Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та түншлэгч, бизнес хамтрагч, хөрөнгө оруулагчаас сайхан санал хүлээж авах бололтой. Өнөөдөр зээл, санхүүгийн тусламж эрж хайхад тун тохиромжтой үе байна. Өнөөдөр та бүх хүмүүсээс давуу байдалтай байх тул сайхан сэтгэгдлийг бусдад төрүүлэхийн тулд зөв зүйл дээр зардал гаргахаас бүү ай. Таны хамтрагч ч ашиг орлого олж, санал хүлээн авах нь та нарын санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэр бүлийн асуудлуудад дургүйцэн, үл тоомсорлож хандах хэрэггүй. Үр хүүхдүүдтэйгээ биечлэн уулзаж бүгдэд нь тохирох тус тусын анхаарлыг хандуул.


ҮХЭР (4/20-5/20)

Бизнесийн үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх болно. Хэрэв шударга замаар ашиг олохыг хүсвэл дүрэм журмыг баримталж буйгаа баталгаажуул. Та энэ салбарт шинээр ажиллаж байгаа бол найз нөхдийнхөө хүрээг тэл үгүй бол одоогийн хичээл зүтгэл тань үнэгүйтэх болно. Ажлын цаг дууссаны дараа ч ажлын үүрэг хариуцлагаа орхиж, зугаа цэнгэлд автах хэрэггүй. Мөн шинэ санаануудаа амьдралд хэрэгжүүлэн мөнгө хийхэд сайхан үе. Өргөн хүрээний аялал хийх боломжийг хүлээн ав. Болж өгвөл амрахыг хичээ. Өөртөө зориуд амрах цаг гаргаж амралтаа адал явдлаар дүүрэн хөгжилтэй өнгөрөөхийг хичээ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр танайд ирэх байсан зочид бодлоо өөрчилнө. Тиймээс заавал тэднийг ирүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Хэрвээ ирнэ гэвэл тэднийг баяртай хүлээн авах болно гэдгээ мэдэгд. Хэн нэгэнтэй хамтарч ажиллахдаа зөн совингоо ашиглавал алдаж гишгэхгүй байх болно. Дур тачаал бүх зүйлсээс дээгүүр тавигдаж хайр дурлал хоёрдугаарт тавигдах өдөр. Санаандгүй хир нь дотно учралд толгойгоо мэдүүлбэл хожим харамсана. Орой намуухан газар ганцаар сууж ядаргаагаа тайл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гол хийх зүйлээ зөв барьж авсанаар өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд санаа зовохгүй байх болно. Өдрийн сүүлээр таны ажлын явц хурдсаж, их завгүй болно. Дотнын хамаатан садантайгаа уулзсанаар та тэдэнд туслах ажилтай болно. Дансаа тогтвортой байлгаж, жижиг сажиг зүйлсийн зарцуулалтандаа хяналт тавихад амаргүй байх болно. Зөн совин чухал өдөр тул аливаа зүйлсээс төрж буй анхны сэтгэгдэл, дотоод мэдрэмжээ анхааралтай сонс.


АРСЛАН (7/23-8/22)   

Хувь заяагаа мэдэрсэн алдсан сургамжаа тунгаасан байр суурь энэ өдөр ноёлох болно. Сайн мэдээ гэвэл танд байр сууц, гэр бүл ба үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудаа цэгцлэх, дахин үнэлгээ хийлгэх, сайн өөрчлөлт хийх боломж гарч байна. Өнөөдөр гэр бүлийн хариуцлагыг хамгийн эхэнд тавина. Арслангийн ордныхонд найз нөхдийн барилдлага амьдралын чухал хэсэгт тооцогдоно. Гэр бүлдээ сайхан дурсамж үлдээж хамтдаа театрт очиж тоглолт үзээрэй.


ОХИН (8/23-9/22)

Ерөнхийдөө сэтгэлийн зовнил, гутралыг мэдэрсэн ч өдрийн хандлага өөрөө өөртөө сайхан байлгах боломжтой байна. Шинэ ажилд орсон охиныхон эргэлзээтэй байдалтай тулгарна. Өнөөдөр ажлынхаа гараагаа шинээр эхлэж байгаа хүмүүст анхааруулахад дарга тань анхнаасаа шаргуу ажиллахыг шаардана. Эсвэл та одоохондоо л ямар ч байсан таалагдахгүй хүмүүстэй хамтрах болно. Өнөөдөр амрахыг хүссэн ч амарч чадахгүй бололтой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Санхүүгийн алдагдлаас зайлж чадахгүй. Олонхи жинлүүрт хүнд өдөр байна. Хэрэгцээгээ багасга, юм бүү худалдан ав. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Удахгүй зайлшгүй гарах зарлага таны толгойг өвтгөнө. Ядрах, байнгын нөлөөлөл, таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны бүх хүрээний үр дүнд муугаар нөлөөлнө. Эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ эхлэхийг зөвлөж байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр та ихэнхи ажлынхаа асуудлыг чиглүүлж чадна. Ер нь энэ жилийнхээ төлөвлөгөөг эргэн харж бататга. Нууц ажлын санал ирнэ. Хэдий энэ нь татгалзахын аргагүй боловч татгалзан, хувийн шударга байдлаа хадгал. Ойр дотныхонтойгоо тэвчээртэй, зөөлхөн ханд. Энэ нь таны мэдрэлийг гамнаж, найз нөхдийн хүндлэлийг өсгөнө. Та өнөө орой жаахан ч гэсэн амрах хэрэгтэй. Зугаа цэнгэлтэй холбоотой асуудалд таны хандлага амжилттай байна.


НУМ (11/22-12/21)

Та олны анхаарлын төвд байна. Бизнес эрхлэгч нумынхан гадаадын түншүүдтэй хамтран ажиллах боломжийг хай. Тэдний арга барил бүтээгдэхүүнийг судалж хамтран ажиллах нь багагүй ашиг авчирна. Та өнөө орой өвдсөн ч бай үгүй ч бай ажлаасаа чөлөө аваад салхинд гар. Өөртөө цаг гаргаж, хүссэн зүйл бүхнээ хийгээрэй. Эрүүл мэнд эмзэг болж магадгүй тул өвдөхөөс урьдчилан сэргийл. Аливаа өвчин эхлээд сэтгэлд хүрдэг тул бие ч сэтгэлээ ч амрааж тайвшир.


МАТАР (12/22-1/19)

Та анхаарал сарниулах асуудлуудыг аль болох тэвчин, ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ гэр ахуйн амьдралаа ч бүү гаргуунд нь хая. Өөртөө үнэнч байж чадаагүйгээс болж бүтэлгүйтэл, уйтгарт автана. Гэхдээ өөрийнхөө төлөө түүнээс ангид байхыг хичээж эрүүл зааг хязгаарыг өөртөө тавь. Бүр болохгүй бол мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө авсан ч болно. Сэтгэл дотроо хэн нэгэнд сайхан уудлахад заримдаа дотор онгойдог. Гэр бүлээрээ гадагш гарч хоол идэж, цагийг сайхан өнгөрөө. Зарим зүйлийг зүгээр л хойш нь тавь.


ХУМХ (1/20-2/18)

Та үр бүтээлтэй шаргуу ажилласнаар шагнал хүлээж авна. Энэ өдөр таны төсөөлөн бодох чадвар эрх чөлөөтэй байх болно. Та санаа амарч, тайван суух хэрэггүй. Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай. Хайр дурлалын тал дээр хамтын амьдрал эхлэх чухал яриа өрнөнө. Магадгүй таны хайрт гэр бүл болохыг хүснэ. Мөн өөрийнхөө авьяас чадварыг нээх тааламжтай цаг үе. Настай аав ээжийгээ мартаж болохгүй. Тэд таны тусламжийг харж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Эерэг хандлагатай, хэрэгцээ бүхий тусламжийг өөрт ашигтайгаар авч чадна. Хов жив ярихаас болон өөрийн гунигт бодлоосоо зайлсхий. Энэ өдөр ажлаа бүрэн хийж, өөрийгөө хөгжүүл. Хэрэглээгээ хэтрүүлэн мөнгө их үрэх нь зарим асуудлын шалтгаан болно. Загасны ордны удирдах ажилтанууд өөрийн ажилд сайн байж, урагшлах боломж дээр хөрөнгө гаргана. Нийгмийн харилцааг өөртөө татахад төвөгтэй байх тул инээмсэглэж байх хэрэгтэй. Таны бүтээсэн сайн үйлс өнгөрсөн бүхэнтэй чинь хамт хувь заяанд тань нөлөөлнө. Иймээс та өөрийнхөө төлөвлөгөөг анхаар.


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу