|

Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Улаанбаатар хотоос Дархан орох замд буюу 61-н гарам орох чиглэлд Баруун Турууны давааны замд цас ихээр орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна.
Иймд иргэд та бүхнийг дээрх чиглэлийн автозамыг сонгон зорчихгүй байхыг анхааруулж байна.
2 дугаар сарын 8-9 нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна...
Одоогийн байдлаар Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байгаа бөгөөд Өвөрхангай, Дундговь чиглэлийн автозамуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан, хальтиргаа, гулгаа ихээр үүссэн байна.
Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өвлийн дугуй, шатах, тослох материалыг бэлтгэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.