|

“СОД МОНГОЛ ГРУПП” ХХК ИРГЭДИЙН ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭЖЭЭ

 “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК ИРГЭДИЙН ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭЖЭЭ
Хүний эрхийн комиссоос иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа явдлыг яаралтай таслан зогсоохыг шаардсан байна. Энэхүү шаардлагыг энэ удаа Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод хүргүүлжээ.

Шаардлагад "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн Ж.Идэр Комисст хандаж ирүүлсэн гомдолдоо "... Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 41 дүгээр гудамжны 01 тоотод олон жил амьдарч байгаа бөгөөд манай гудамжны үзүүрт 2017 оны хавраас "Сод Монгол Групп” ХХК нь газар худалдан авч, шатахуун түгээх станц барьж ашиглалтад оруулсан. Шатахуун түгээх станц нь манай хашаатай тулгаад шахам барьчихсан, салхины дээд талд байрлах учир бензин шатахуун үнэртэх, машин тэрэгний дуу чимээ тасрахгүй байхаас гадна холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүй, хот төлөвлөлт болон шатахуун түгээх станцад тавигдах техникийн болон галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй, барилга барих зөвшөөрөл аваагүй зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхүүдийг ноцтой зөрчиж байгаад хяналт шалгалт хийж тус багийн 41, 42 дугаар гудамжны иргэдийн хуульд заасан эрхийг хамгаалж өгнө үү ...” гэжээ.
Комисс холбогдох албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, баримт материал гаргуулан авч судлахад тус аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт "Сод Монгол групп” ХХК нь шатахуун түгээх станцыг барьж үйл ажиллагаа явуулж байгаа нь тухайн газарт амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа нь дараах баримтаар тогтоогдож байна” гэжээ.

Өнөөдрийн байдлаар  "Сод Монгол групп” ХХК-ийн тус аймаг дахь салбар нь улсын байцаагчийн дээрх албан шаардлагыг биелүүлээгүй, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших газрын эрхийг зориулалтын бусаар ашиглаж, зохих зөвшөөрөлгүй Шатахуун түгээх станцыг барьж, улсын комисс хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулсаар байгаа аж.
 
П.ГОО
Оллоо.мн

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу