|

ААШТ: ЧӨЛӨӨТИЙНХӨН ЭХНИЙ ӨДӨР ДӨРВӨН МЕДАЛЬТАЙ

ААШТ: ЧӨЛӨӨТИЙНХӨН ЭХНИЙ ӨДӨР ДӨРВӨН МЕДАЛЬТАЙ

 

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Кыргызстаны нийслэл Бишкект өчигдөр эхэллээ. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан болж, монголын таван бөх бүгд медалийн төлөө барилдсанаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, 68 кг-ын жинд ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг мөнгө, 50 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 55 кг-д ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 59 кг-д  ОУХМ Баатаржавын Шоовдор нар хүрэл медаль хүртсэн байна.

Ингээд эхний өдөр манай бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэе.

50 кг (12 бөх):  Э.Нарангэрэл шөвгийн наймд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр (10:0) ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунд цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөө Узбекистаны Актенге Кеунимаеватай барилдаж 8:2-оор ялав.

55 кг (9):  Э.Даваачимэг 1/4 шигшээд Энэтхэгийн Лалита Лалитаг 6:0-ээр ялсан ч хагас шигшээд Японы Саки Игарашид 0:3-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Назгул Нураханыг оноогоор цэвэр (14:4) ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. 




59 кг (10): Б.Шоовдор тэгшитгэлд Вьетнамын Ти Вин Нгиенийг, шөвгийн наймд Японы Юзүрү Күманог тус бүр цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Иван Ярыгиний "Алтан Гранпри”-гийн аварга БНХАУ-ын Рон Ниннингэд оноогоор цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын Айнфен Пимсупакыг 29 секундэд оноогоор цэвэр ялав. 

68 кг (9): Ш.Түмэнцэцэг 1/4 шигшээд Энэтхэгийн Дивя Какраныг цэвэр (10:0), хагас шигшээд Кыргызстаны Меерим Жуманазароваг 2:2-оор ялсан. Улмаар алтан медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Фенгтэй барилдаж, оноогоор (0:10) цэвэр ялагдав. Энэ нь түүний Азийн АШТ-ий дөрөв дэх медаль болж байна.





76 кг (9):  А.Чанцалнямаа 1/4 шигшээд БНХАУ-ын Зоу Кианд 1:6-гаар, хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыковад оноогоор цэвэр (2:12) ялагдсан.






 



Өнөөдрийн хуваарь
 

12:30-15:30: Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын урьдчилсан болон дагах барилдаан
15:30: Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын сугалаа
20:00-22:00: Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын шигшээ барилдаан

Г.Зул

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу