|

Фэйсбүүкийн шинэ LIKE товчлуур

Фэйсбүүкийн шинэ LIKE товчлуур
Фэйсбүүкт сэтгэгдлээ илэрхийлэхэд өргөн ашиглагдаж буй Like товчлуурын шинэ хувилбар өнөөдрөөс туршилтын шатанд хэрэглэгдэж эхэлжээ. Энэ нь таны энэхүү товчлуурыг дарж буй зорилгоос хамаарч, дотроо олон янзын сонголттой болсон байна. Үүний тулд Like товчин дээр удаан дарж, гарч ирсэн сонголтуудаас өөртөө тохирохыг нь сонгох юм байна. Сонголтууд дунд "Sad” гэсэн сонголт байгаа нь бас нэгэн давуу тал нь юм.