|

Лам нарын нээлт ба технологи

 

Судар эргүүлдэг, судас барьдаг лам нар юун нээлт мээлт шинжлэх ухаан технологи болоод явчихваа гэж зарим нэгний нүд томорч магадгүй.
Гэхдээ би энэ сайн дурын бичих буландаа сонссон, дуулсан, уншсанаа хуваалцдаг ёсоороо жаахан зүйл бичмээр санагдлаа.

Монголын анхны машин бүтээсэн гэх лам Уран Яринпил Хэнтий аймгийн Идэрмэг суманд өнгөрсөн зууны эхэнд амьдарч урлаж, бүтээж явсныг нутгийн хийдийн лам Балданёндон гуай хуучилж байсан.
Хожим Яринпилийн бүтээсэн оньсон хөдөлгүүрт машин нь 6 км яваад шатсан тухай Гуурст морины домог номноос уншиж байсан санагдана.

Өндөр гэгээний давтагдашгүй урлал, гоо зүйн төгс бүтээлийг нүүдэлчдийн дундаас гарсан нээлт гэж болно.
Богд хаан шинжлэх ухаанд дуртай, олон зүйл цуглуулдаг байсны нэг нь Монголын анхны Ford машин байсан гэдэг.

Бидний А багш хэмээн нэрийддэг багш маань биднийг доор зиндаанд байхад ном хөтөлдөг байсан юм.
Хичээлийн дундуур сонин сайхан зүйл хуучилна.
Урьд нэг лам техникгийн огт мэдлэггүй хирнээ "Ганжуурын Сово ригвийн гор" харж байгаад машин зассан гэдэгсэн.

Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд лам нарыг Монголын бүтээн байгуулалт, үйлдвэрийн хөгжилд ашгилсан байдаг.
Тэдэнд лам нарын Артель байгуулан чадавхийг нь сорьж байлаа.

Одоогийн далай лам өмнөх дүрийн үлдээсэн машиныг Бодала ордоны гражид унаж байсан байдаг.
Түүнд ахиж машин жолоодох боломж гараагүй тул тэрээр цаг засах хоббитой болжээ.

Намайг нэг удаа Энэтхэгт явж байхад төвд лам нар лабораторын эд зүйл ашиглан хөдөлгүүр болон, химийн урвалд ордог зүйлсийг сурсанаа нийтэд танилцуулж байлаа.Мөн нэг лам төвд фондыг Google-д оруулж нийтийн хүртээл болгосон байна.

Европийн 2 лам хамтарч ядуу хүмүүсийн зовлонг багасгах "Даатгал" гэдэг зүйл сэдэж амжилттай явж байтал Дэлхийн санхүүгийн салбар түүнийг нь хуулж аван банкны дээр сандайлах аврага бизнес болгож орхижээ.

Жолоо мушгидаг нэг лам таван цагийн энерги нөхөх ундаа гаргасан нь өнөөдөр 5 hours energy нэртэйгээр нийтийн өргөн хэрэглээ болсон байна.

Нэг Монгол эрдэмтэн Хий, Шар, Бадганы тухай судалгаа хийж түүнийг ашиглан дэлхийн эрүүл мэндийн шийдэж чадахгүй байгаа нэгэн циклийг түүгээр нөхөх боломжтой гэж үзэн уг бүтээлээрээ Нобелийн шагнал горилон байгаа.
Энэ нь маарамба лам нарын уламжлалт анагаах ухаанд суралцах номын суурь онол юм.

Мөн Washington.DC-д болдог олон улсын Монголч эрдэмтдийн хуралд лам Батнайрамдал докторын Fitness, Мөргөл хоёрын ялгааг харуулсан илтгэл нь Fitness club-н байнгын гишүүдийг гайхширалд оруулсан байсан.
За ингээд бичээд байвал жишээ мундахгүй нь. Лам нарыг нийгмийн хөгжилд нэмэр болдоггүй гэж шүүмжилдэг улсад сонин байж мэднэ.

Өнгөрсөн зуун бол шинжлэх ухааны нээлтийн "Boom" болсон цаг.
Тэр үеийн алдарт олон эрдэмтэдийн нэг болох ноён Tesla нь зуу гаран нээлтийн эзэн.
Тэрээр яг лам шиг амьдарч байсан ба гэргийтний амьдралаас татгалзаж бага хооллож, шинжлэх ухааны томчуудтай мэтгэлцэж, тэр үеийн салбарынхаа Гавж нь гэлтэй хүн байжээ.
Түүний нэрээр нэрэлсэн банкгүй, яндангүй цахилгаан машин өнөөдөр Америкийн хурдны замд давхилдаж байна.

Түүнийг бүтээгч Elon Musk дэлхийг үнэгүй интернэтээр хангах боломж бий гэж хэлж чадсан хүн.
Тэрээр өөрийн сансарын төв Space Х-с Марс хөөрч тэндээ нирваан болсон ч яахав гэж ам гарсан.
Түүнд Монгол ламын бүтээсэн Сандуйн жүд дайхсан.

Ирээдүйн Шамбалын дайнд лам нар төмөр хөлөг хөлгөлөн шудрага ёсны төлөө тэмцэнэ гэдэг.

Тэр цагт Иновацийн хөгжил дээд цэгтээ хүрч, Ноу Хау, технологийн шилдэг шийдлийг лам нар мөнгө, эрх ашгаас ангид хөгжүүлж бүх DATA-г бусдын сайн сайхан амьдралын төлөө үнэгүй түгээж магадгүйг үгүйсгэх аргагүй.

Чикаго хот
9/16/18