|

Сирид бүх талаар гал зогсоохыг уриалав

Сирид бүх талаар гал зогсоохыг уриалав

27-нд, Истанбул хотноо Турк, ОХУ, Франц, Германы удирдагчид Сирийн асуудлаар 4 талт уулзалт хийлээ. Уулзалтын дараа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд 4 орны удирдагч Сирид бүх талаар гал зогсоож, цус урсгасан мөргөлдөөнийг багасгахыг уриалжээ. 

Туркийн ерөнхийлөгч Эрдоган хамтарсан хэвлэлийн бага хуралд: 4 орны удирдагчид Сирийн асуудлаар үр дүнтэй зөвшилцөж, Сирийн тал үндсэн хуулийн комисс байгуулахыг шаардсан гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин: Сирийн үндсэн хуулийн комисс жилийн эцсээс өмнө байгуулагдан үйл ажиллагаагаа явуулах болно гэжээ. Харин Францын ерөнхийлөгч Макрон: Цэргийн хүчээр Идлиб мужид дайралт хийх нь терроризмын гадагш тэлэх эрсдлийг нэмэгдүүлж, дүрвэгсэд олширно гэсэн бол Германы канцлер Меркель: Сирийн улс төрийн үйл явцыг эхлүүлэхэд Сирийн ард иргэдэд чиглэсэн чөлөөт, шударга сонгууль явуулж, Идлиб мужид тогтвортой, байнга гал зогсоохын төлөө 4 улс хүчин зүтгэнэ гэж онцолжээ.

Энэ оны 1-р сард, Сочид болсон Сирийн үндэсний хэлэлцүүлгийн хурлаар Сирийн үндсэн хуулийн комисс байгуулахаар шийдсэн нь Сирийн улс төрийн үйл явцын чухал алхам болсон юм. 

Н.Пүрэвжав