|

Энэ сарын 8-нд бүх нийтээр амарна

УИХ-аас баталсан "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу энэ онд дараах өдрүүдэд бүх нийтээр амрах юм байна. 

Гуравдугаар сарын 8-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр

Зургаадугаар сарын 1-Эх, үрсийн баяр

Зургаадугаар сарын 29-УИХ-ийн сонгуулийн өдөр

Долоодугаар сарын 11-15-Үндэсний их баяр наадам

Аравдугаар сарын 31-Үндэсний бахархлын өдөр

Арванхоёрдугаар сарын 29-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр