|

Жижи Хадид монгол ноолуураар гангарчээ

Загварлаг хувцаслалтаараа алдартай модель Жижи Хадидын монгол ноолуураар гоёсон тухай мэдээлэл алдарт Vogue сэтгүүлийн сайтад нийтлэгджээ. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрнээ байгальд ээлтэй материал болох ноолуураар гоёсон Жижи Хадидын Нью Йорк хотын гудамжаар алхаж буй зураг бүхий уг нийтлэлд түүний өмссөн ноолууран цамц нь монголын Мандхай брэндийн бүтээгдэхүүн гэдгийг онцолжээ.

"Дэлхийн ноолуурын дийлэнх хувийг үйлдвэрлэдэг Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх эрэлт өсч байна. Цельсийн  -40 хэмийн хүйтэн бүсэд амьдардаг ямаанууд нь хахир хатуу өвлийн улиралд өөрсдийгөө хамгаалахын тулд сэвсгэр сайхан ноолууртай байхаар байгаль дэлхий зохицуулжээ. 

Энэхүү ноолуурыг нь малчид жил бүрийн дөрөвдүгээр сард  самнан авч, үйлдвэрлэгчидэд зардаг аж. Ноолуурын хэрэгцээ ихэссэнээр ямааны тоо толгой өсч, бэлчээрийн даацаас хэтэрсэн олон ямаа өсгөх явдал ч гарах болжээ. Олон компани Монголоос ноолуураа авдаг гэдэг ч үүний цаана БНХАУ-ын өөртөө засах орон Өвөр Монголын ноос ноолуурыг үйлдвэрлэгчид илүүтэй худалдан авч байна” гэхчилэн тус мэдээнд бичжээ.

Үнэхээр ч Жижи Хадидын зураг дээрх ноолууран цамцыг үйлдвэрлэгч Mandkhai брэндийн дизайнер Жаргалсайханы Мандхай: Аав ээж маань монголыг коммунист дэглэмтэй байх тэртээ 25 жилийн өмнө ноолуурын үйлдвэрт ажиллаж байлаа. Жулиа Робертс, Ричард Гир хоёр тэдний ажиллаж байсан үйлдвэрт ирж танилцахыг утас ээрэгч машины хажуугаас харж зогссоноо санадаг гэж Vogue-ийн сэтгүүлчид хэлжээ. Мөн "Бидний хүмүүс Жижи Хадидад бүтээгдэхүүнээ илгээж сурталчлуулдаг гэж боддог байж магадгүй. Гэхдээ үгүй, Манай аав Жижи Хадид гэж хэн болохыг ч мэдэхгүй. Би өөрийгөө дэндүү азтай гэдгээ мэднэ. Гэхдээ ноолуур бол дэлхий дээрх хамгийн шилдэг материал” гэжээ.

http://eagle.mn


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу