|

Катар улс үндэснийхээ баярын өдрөөр цэргийн сүр хүчээ гайхуулж байна

Катар улс үндэснийхээ баярын өдрөөр цэргийн сүр хүчээ гайхуулж байна

 

Катар улс хөрш орнуудтайгаа зөрчилдөхийн хажуугаар өнөөдөр "Катар улс эрх чөлөөтэй” уриан дор тэмдэглэж буй үндэснийхээ баярын өдрөөрөө цэргийн сүр хүчээ гайхуулж байна. Саудын араб, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн болон Египет улс Дохаг терроризмыг дэмжиж буйд буруутгаад бүтэн хагас жил өнгөрч байгаа энэ үед энэ жижигхэн вант эрх баригчид тусгаар улс байгуулагдсаныхаа 47 жилийн ойг урьд өмнө байгаагүй цар хүрээтэй тэмдэглэж байна.

Баяр болохоос хэд хоногийн өмнөөс Катарын байшин барилгууд төрийн далбааны өнгөтэй ижил цагаан шаргал өнгөтэй болж, футболкон цамц, аяга, гар утасны гэр, цүнх, эмир Тамимбен Хамад аль Танийн зураг бүхий зүүлт бэлэг дурсгалын эд зүйлс худалдаанд гарчээ. Олон нийт цуглах дуртай газруудад том дэлгэцээр Катарын тухай, бэлэг тэмдгийн тухай, олны үзэж харах дуртай газруудын талаарх видео бичлэг харуулж байна. Мөн баярын өмнө Катар улсын төрийн далбааг улс орон даяар аялуулж, ахан дүүсийн найрамдлын жагсаал болж, уг жагсаалд Катар улсад оршин суудаг 70-аад үндэстний төлөөлөгчид оролцсон байна. Баярын гол үйл явдал бол яахын аргагүй зэвсэгт хүчний бүх төрөл цэрэг, үүний дотор эмирын гварди, иргэний хамгаалалтын хүчин оролцсон цэргийн Фарад байна. Катарын үндэсний баярын өдөр Персийн буланд гайхалтай ёслолын буудлага хийснээр өндөрлөх юм байна. 

 

2017 оны 6-р сард Саудын араб, Бахрейн, Арабын нэгдсэн Эмирт улс болон Египет Катартай дипломат болон эдийн засгийн аливаа харилцаагаа тасалж, Катарт тулган шаардлага тавьсан. Доха шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, тус улсын эсрэг авсан алхмыг эдийн засгийн амжилтад нь атаархсан гэдгээр тайлбарласан. Тэр байтугай Саудын араб болон Арабын нэгдсэн Эмирт улс хөрш зэргэлдээ орших орондоо халдан довтолж, эрх баригчдыг түлхэн унагахыг санаархаж байсан ч Кувейтийн Эмирын хүч чармайлт, Турк улсын цэргийн дэмжлэг энэ бүгдээс татгалзахад хүргэж байлаа.