Өнөөдөр Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна. Ямартай ч МАН-ын хэдэн живхтэй залуус АН-ын попуудтай нийлж дээрээс ирсэн том ахынхаа захиалагыг хангалттай биелүүлж онцсайн гэсэн дүнг авсан. Яг үнэндээ өнгөрсөн он жилүүдэд МАН-ыг өнөөдрийн энэ өндөрлөгт аваачсан хүн нь М.Энхболд. Түүний хүчээр одоогийн жагсаал цуглаан хийж буй живхтэй залуус амжилтанд хүрч УИХ-ын гишүүн гэх халдашгүй эрхтэй сэтэрийг зүүсэн юм. Ямартай ч өнгөрсөн хугацаанд хангалттай муу хэлүүлсэн төрийн хар хүн М.Энхболд өөрийгөө ямар их тэвчээртэй хүн бэ гэдгээ Монголын ард түмэнд харуулсан. Учир нь тэрбээр живхтэй залуус болон попуудын өөдөөс дуугаа өндөрсгөж тэдэн шиг попорсонгүй. Харин ч тэрбээр албан тушаалаа хуулийн дагуу өгч хуультай улс оронд амьдарч байгаа гэдгийг зарим нэг попуудад мэдүүлэхийг хүссэн юм.
Юутай ч хурга, ишиг хариулж явсан МАН -ын живхтэй залуус өнөөдөр М.Энхболдыг харлуулж ялсан баатарын дүр эсгэж байгаа ч ирээдүйд тэднийг яг өөрсөд шиг нь живхтэй залуус хүлээж буйг мэдээ ч үгүй яваа. Учир нь түүх давтагддаг шүү дээ.
Эцэст нь хэлэхэд М.Энхболдын оронд ямар ч алтан бөгс, мөнгөн цээжтэй, ухаан боловсролтой хүнийг томилоод ядуурал, утаа, замын түгжрэл гээд болохгүй, бүтэхгүй байгаа бүх асуудал үлгэр шиг өөрчлөгдөнө гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ бүх муу муухай зүйлээ 2020 оноос амжуулж ялагдал хүлээсэн нэрээр гадагшаа дүрвэж энэ улс орныг улам их хэцүү байдалд үлдээнэ гэдгийг вангадчихая. Ямартай ч өнөөдөр М.Энхболд огцорлоо. Дараагийн эрхэм хэн бэ гэдгийг таах гээд үзээрэй.