|

“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл өөрийнхөө хэн гэдгийг олон түмэнд харуулчих шиг боллоо

 

 

Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "British School of Ulaanbaatar”  сургууль руу үл таних 20 гаруй хүн дайрч, сургуулийн захирал Ц.Ариунааг барьцаалж, хүч хэрэглэн түрэмгийлсэн балмад хэрэг гарчээ. Энэ талаар тус сургуулийн удирдлага бичлэг хийж, вэб хуудас, цахим хаягтаа тавьж, олон нийтэд цацсан байна.

"British School of Ulaanbaatar”  сургуулийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Ц.Ариунаа сошиалаар лайв хийсэн бөгөөд тэрээр "Хүндэт эцэг, эхчүүд ээ, сурагчид аа, гадаад сургуулийн багш нар чинь айгаад чемоданаа бариад онгоцны буудал явж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн чинь ангид танихгүй хүмүүс архи ууж, тамхи татаж байна. Уучлаарай, би юу ч хийж чадахгүй байна, уучлаарай”.

"Би сургуулийнхаа урд барьцаалагдаж, хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд зогсож байна. Монголынхоо боловсролын салбарт монголын ирээдүй, хүүхэд, багачуудын төлөө энэ сургуулийг би үүсгэн байгуулсан. Яагаад өнөөдөр баян чинээлэг хүмүүс бидний хийсэн баялгийг, үр хүүхдийнхээ төлөө хийсэн бүтээн байгуулалтыг булаан дээрэмдэж байгаа юм. Энэ бол төрөөс дээрэмдэж авсан "НИК” компани биш. Энэ бол "Эрдэнэт”-д бензин шахаж байгуулсан "Петровис” компани биш.  

"Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл манай сургуульд хувь оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2.5 сая ам.доллар 30 хувь нь хүрэхгүй байсан. Тиймээс бид 7.5 сая ам.долларыг "Хас” банкнаас зээлж, энэ сургуулийг байгуулсан. Энэ сургуулийн 51 хувийг Ж.Оюунгэрэлд өгөхдөө би тэр хүнд итгэсэн. Ж.Оюунгэрэл намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж би бодоогүй. Өчигдөр 15.00 цагийн орчимд хорь, гучин хүн манай сургуульд орж ирээд багш ажилчдыг хөөсөн. Ямар ч шүүхийн шийдвэр гаргаагүй байхад хүч түрэмгийллээ. Иймээс төрийн гурван өндөрлөгт хандан тусламж хүсч байна” гэжээ.

Баттай эх сурвалжаас авсан мэдээлээр энэхүү үл ойлголцол, маргаан, дээрэм үүсэх болсон гол шалтгаан нь тус сургуулийн 51, 49 хувийн асуудлаар ийм асуудал үүссэн гэх мэдээлэл байгаа юм.

Тус сургуульд өнгөрсөн баасан гаригт оройн хичээл тарах үед хэсэг залуус  ирж, сургуулийн ажилчдыг хүчээр хөөн гаргаж, сургуулийг цоожилсоноор дээрх асуудал орой бүрий болтол үргэлжилжээ. Сургуулийн удирдлагуудын мэдэгдэж байгаагаар дээрх залуусыг "Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл явуулсан гэх бөгөөд өдгөө уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Хэрүүүл маргааны гол бай болоод байгаа Петровис компани нь монголын толгой компаниудын нэг  гэдгийг олон түмэн сайн мэдэх байх.  Гэхдээ уг компанийн эзэн Ц.Оюунгэрэл гэгч хатагтай өөрийн эрхэлж буй энэхүү бизнесээ шударгаар өндийлгөөгүй гэдгийг ард түмэн бас сайн мэдэх байх. Тэрээр өөрийн хүч чадлаар байгуулсан гэх энэхүү компаниа энхрий хайрт намынхаа ивээл дор үүсгэн байгуулж, товчоор хэлэхэд хөдөлмөрлөж биш, үндэсний үйлдвэрүүдийн хууль бус хувьчлал, хөнгөлөлттэй зээл, тусламжаар бий болгосон гэдгийг олон түмэн сайн мэднэ.  Ямар сайндаа л жирийн олон түмэн өдгөө түүний оролцож буй "шаркын” нэвтрүүлгийг огтхон ч таашаадаггүй ба учир нь төрд бензин шахаж хөл дээрээ боссон энхүү компаний эзэн ийм нэвтрүүлэгт оролцох ёсгүй гэж олон нийт үздэг юм.    

Харин Ц.Оюунгэрэл гэгч энэхүү хатагтай улсын хөрөнгөөр  баяжиж хөлжсөн хэрнээ сав л хийвэл, Монголын төрийг муулж суудаг нэгэн бөгөөд өдгөө бүр даварч өөрийн хөрөнгө оруулсан гэх хувийн сургуулийг дээрэмдэхээр санаархан гар хөл бологчидоо илгээж боловсролын салбарт хуруу хумсаа дүрж байгаа нь олон түмний нүдэнд даан ч муухай харагдаж байна. Эцэст нь хэлэхэд "Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл гэгч энэхүү хатагтай өөрийгөө эрх мэдэл, далд явуулга авилга хээл хахуулиар ажлаа явуулдаг этгээд гэдгээ ард түмэнд тодоос тод харуулчих шиг боллоо гэхээс өөр хэлэх үг даанч алга.  

Ж.Чингис 

BOLOD.mn

 

 


ThomasJeast

Продажа БД 1с (БУХ/ЧБУХ/ЗУП/Базы Договоров).

Специфика компаний:
-- Система безопасности
-- Разработка ПО
-- Телекоммуникация и связь
и т.д.


Telegram: http://bit.do/eLPLY