|

Хатаасан үзэм идвэл шүд цайрна

 

Үзэм нь шим тэжээлтэй эрдэс бодис ихээр агуулдаг учир эрүүл мэндийг дэмжиж, аливаа өвчнийг анагаах ач тустай байна. Тухайлбал, үзэмд кали, амин дэм, витамин агуулагддаг аж. Ингээд үзэмний ач тусыг танилцуулж байна.

Өтгөн хаталтыг эмчилнэ

Үзмэнд эслэг ихээр агуулагддаг учир хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг байна. Ходоод гэдэсний асуудалтай болох, өтгөн хатах үед цэвэрлэсэн үзэм бага хэмжээгээр идээрэй.

Жин нэмэгдүүлнэ

Үзэм нь их хэмжээний фруктоз, глюкоз агуулдаг бөгөөд биеийг шим тэжээл, уургаар тэтгэдэг байна. Тиймээс эрүүл аргаар жингээ нэмэхийг хүсч байгаа бол үзэм хэрэглээрэй.

Даралтыг тогтворжуулна

Үзэмд агуулагдах кали нь даралт бууруулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна.

Нүдний харааг сайжруулна

Үзмэнд бета-каротин болон бусад каротиноид, амин дэм, кальци болон бичил элемент ихээр агуулагддаг. Энэ нь нүдний үйл ажиллагааг дэмждэг байна.

Шүдний пааланг цэвэрлэж, буйлыг бэхжүүлнэ

Хатаасан үзэмд агуулагддаг ислэг нь шүдний пааланг цэвэрлэж, буйлыг бэхжүүлэх тустай. Харин үзэмд агуулагддаг хүчил нь амны хөндий дэх бактерийг устгадаг бөгөөд ингэснээр шүд цоорох өвчнөөс сэргийлж, шүдийг эрүүлжүүлж, бэхжүүлдэг байна.

Ж.Хулан 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу