|

Хятадын эрдэмтэд хүний гентэй бичнүүдийг гарган авчээ

Хятадын эрдэмтэд хүний гентэй бичнүүдийг гарган авчээ

Хятадын эрдэмтэд генийн шилжүүлэгтэй макака-резус бичнүүдийг гарган авчээ. Тэдний геномд хүний тархины өсөлтийг гаргадаг MCPH1 генийг хиймлээр нэмэн суулгажээ.

Үр хөврөлд генийг вирусын тусламжтайгаар суулгаж өгсний дараа хөгжил нь ердийнхөөр явагдсан байна. Нэмэлт гентэй 11 макака бич төрсний тав нь л амьд үлдсэн байна. Хүний ген тархины хэмжээнд нөлөөлөөгүй ба харин элдэв туршилтаар тэдний мэдээлэл боловсруулах, тогтоох ой ухаан нь илүүтэй болсныг илрүүлэв.

Энэ судалгаатай танилцсан гадаадын хүмүүс уг туршилтыг эргэлзээтэй ажил гэжээ. Тэд хүний генийг бичинд суулгах нь ёс суртахуунгүй гэж хэлсэн байна.

Эх сурвалж: innews.mn