|

Орхон голд живсэн Дархан-Уул аймгийн харьяат иргэнийн цогцсыг гаргалаа

Дархан-Уул аймгийн харьяат иргэн Орхон голд живжээ. Тэрбээр энэ сарын 08-ны өдөр загас барихаар Орхон голоор сэлж гарахдаа живсэн байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн ахмад М.Ганбаатараар ахлуулсан 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 4 иргэн 1 автомашин, цагдаагийн газраас 4 алба хаагч, 2 автомашин, хамт явсан 4 иргэн 1 автомашин нийт 19 хүн, 5 автомашинтайгаар тухайн өдрийн 22:20 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж, өнөөдөр 09:00 цагт иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. 


Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу