|

АНУ-ын цэргүүд халаасанд багтах тагнуулын дроноор зэвсэглэж эхэлжээ

 

АНУ-ын армийн эхний ээлжийн цэргүүд халаасанд багтах хэмжээтэй тагнуулын дроныг хүлээн авч эхэлжээ. FLIR Black Hornet нэртэй бяцхан дронуудыг хүлээж авсан эхний цэргүүдэд Умард Каролинагийн Форт Брагг баазад сургалт зохион байгуулж дууссан байна.  Бүсэндээ зүүгээд явах боломжтой дрон нь өдрийн болон шөнийн гэсэн хоёр хувилбартай. Цэргүүд байлдааны талбарын нөхцөл байдлыг өөрөө ил гаралгүйгээр ажиглах боломжийг эдгээр дронууд олгодог байна.

Ингэснээр байлдааны талбарт амиа алдах цэргийн тоо эрс буурна гэж үзэж байна. Зохион бүтээгчид нь уг дроныг "нисдэг дуран” гэж нэрлэжээ. Ердөө 15 см орчим урт хэмжээтэй дронууд хоёр километр зайд нисэх чадвартай гэнэ. Шинэ техник хүлээж авсан цэргүүд өмнө нь дрон огт жолоодож үзээгүй ч маш хурдан сурч байгааг мэдээлжээ. Цаашдаа АНУ-ын армийн байлдагч бүр ийм дроноор хангагдах юм байна.

Р.Түвшин

Эх сурвалж: Business Insider

 

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу