|

"Авлигатай, аллагатай, хулгайч поп Засгийн газар огцор"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд сөрөг хүчин УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд ширээн дээрээ эрх баригчдад хандсан бичиг тавьсан байлаа. Сөрөг хүчний гишүүд "10 сая ам.доллар авсан авлигач сайдаа огцруул, "60 тэрбум"-ын асуудлаа хэзээ шийдэх вэ, Шатахуун, махны үнэ өслөө, Амлалтаа хэзээ биелүүлэх вэ, Эрдэнэтийн 49:51 хувийг шийд, ЖДҮ-чин хулгайч нартаа хариуцлага тооц, Авлигатай, аллагатай, хулгайтай поп Засгийн газар огцор" гэх бичгийг ширээн дээрээ тавьсан байв. 

Эрх баригч хүчний зарим гишүүд ч сөрөг хүчний шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлж, попрох бус ажлаа хийхийг дарга нараасаа шаардсан юм. 

Н.Энх