Гэвч энэ хувилбар нь УБТЗ-д тавих хяналтыг Монголын талд өгөх учир Оросын хувьд ашиггүй. Тээврийн дэд сайд Владимир Токарев тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид өрийн талыг цайруулж, үлдсэнийг УБТЗ-ын дүрмийн санд хөрвүүлэх гэсэн харилцан буулт хийсэн хувилбарыг санал болгожээ. Энэ асуудлыг Орос болон Монголын Ерөнхийлөгч нар энэ жил уулзахдаа хөндөж магадгүй. "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Орос, Монголын хувь нийлүүлсэн компани гэж тус сонинд бичсэн байв.
З.Амгалан
Эх сурвалж: Өнөөдөр сонин
<