|

Өмнөд Солонгос улс Японы импортоос хамааралгүй болохын тулд $6.5 тэрбумыг төсөвлөв

Хүчирхэг хөрштэйгээ худалдааны дайн өрнүүлж байгаа Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр Япон улсаас импортлодог материал, эд ангиас хамааралгүй болоход зориулж $6.5 тэрбумын хөрөнгө төсөвлөжээ.
"Бид хямралыг боломж болгон өөрчилж материал, эд анги, тоног төхөөрөмжийн салбартаа хөрөнгө оруулах гэж байна” хэмээн тус улсын аж үйлдвэрийн сайд Сүн Юн Мо сэтгүүлчидтэй уулзахдаа ярьсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Японы засгийн газар тус улсаас тусгай материал импортлох эрхтэй орнуудын "цагаан жагсаалт”-аас Өмнөд Солонгосыг хасах шийдвэр гаргасан юм.
Ингэснээр Өмнөд Солонгосын электроникийн үйлдвэрлэл хүнд байдалд ороод байна. Үүнээс гадна долдугаар сарын эхнээс Япон улс хагас дамжуулагч, электроникийн үйлдвэрлэлд ашигладаг гурван төрлийн материалыг Өмнөд Солонгост экспортлохдоо хатуу хяналт тавих шийдвэр гаргасан. Үр дүнд нь солонгосчуудын дунд Японы бараа бүтээгдэхүүнээс татгалзах хөдөлгөөн өрнөсөн юм.
Үүний улмаас Өмнөд Солонгос дахь Тоёотагийн борлуулалт долдугаар сард 32 хувь, Хондагийн борлуулалт 34 хувиар унасныг өнөөдөр нийтлэгдсэн автомашины салбарын тоо баримт харуулжээ.
Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын дээд шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргаж, өөрийн нутаг дахь эд хөрөнгийг нь битүүмжлэхээр болсон нь хоёр хөршийн зөрчлийг эрчимжүүлсэн юм.
Японы засгийн газар дайны үеийн өр төлбөрийн асуудал 1965 оны хоёр улсын гэрээгээр бүрэн шийдэгдсэн гэж үздэг. Харин Сөүлийн эрх баригчид уг гэрээнд хувь хүмүүсийн хохирол тусгагдаагүй гэж тайлбарладаг юм.
Э.Сэмүүн
Эх сурвалж: BBC 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу