|

"Улаанбаатар-Дархан” чиглэлийн зам үерт автчээ

"Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан өнгөрсөн сарын 15-наас эхлэн замыг нь хаасан. 

Тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцох шийдвэр гаргасан билээ.  Гэвч үргэлжлэн орсон борооны улмаас түр замаар зорчиход хүндрэл үүсээд байна. Уг нь үүдэн ЗТХЯ-ийн яамнаас түр зам засварлахад зориулж, тэрбум гаруй төгрөг төлөвлөөд байсан ч хариуцсан яамнаас уг хөрөнгийг шийдэж өгөөгүйгээс өнөөдрийн байдлаар Улаанбаатар Дархан чиглэлийн зам үерт автсан байдалтай байна.