|

Шөвгийн 16 бөхийн 2-оос нь допинг илэрсэн

Шөвгийн 16 бөхийн 2-оос нь допинг илэрсэн

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглосон нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл нийгэмд түгээд байгаа. Энэ талаар өнөөдөр Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсны мэдээлэл хийлээ.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга н.Билгүүн "Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Солонгос улс руу явуулдаг. Шинжилгээний хариуг Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 7-нд ирүүлсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн.  Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн. Зүгээр гарсан бөхчүүдэд утсаар мэдэгдсэн. 

Харин допинг илэрсэн хоёр бөхөд утсаар мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй учир мэссэж бичсэн. Хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Одоогоор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна. 

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй. Энэ бол хувь хүний нууц. Хуульд Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлах хориотой. 

Тухайн бөхчүүд Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал” гэлээ. 

ШӨВГӨРСӨН 16 БӨХИЙН НЭРС

Улсын аварга Ч.Санжаадамба

Улсын аварга Н.Батсуурь

Улсын аварга С.Мөнхбат

Улсын аварга Э.Оюунболд

Улсын арслан П.Бүрэнтөгс

Улсын арслан Ц.Содномдорж

Улсын гарьд Б.Гончигдамба

Улсын харцага Б.Бат-Өлзий

Улсын өсөх идэр начин Э.Энхбат

Улсын начин Д.Анар /Улсын харцага цол хүртсэн/

Улсын начин Д.Цэрэнтогтох

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан Н.Баярбаатар /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан А.Давааням /Улсын начин цол хүртсэн/

 
Нийгмийн толь