|

"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургууль 3 хоног үргэлжилнэ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын А/52 дугаар тушаалын дагуу Дархан сумын "Түшиг-Уул" ХХК-ийн тогтмол усанд "Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургууль болж байна. Тус дадлага, сургуульд эрэн хайх аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22, 54, Шарын гол сумын 55 дугаар ангийн усчин, аврагчид хамрагдаж байгаа аж.Сургалтын эхний өдөр мэлхий сэлэлт, 5 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх, 2 дахь өдөр усанд живсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, усны гүнд даралтаа тэнцвэржүүлэх, зогсолт хийж сурах, 3 дахь өдөр усны мандлаас аврах ажиллагаа зохион байгуулах, 15 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх зэрэг дадлага сургууль хийхээр төлөвлөжээ. Дээрх дадлага, сургалт нь энэ сарын 28-30-ны өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд үргэлжлэх  юм. Тус үйл ажиллагаанд 15 усчин аврагч, ОБГ-ын 30 алба хаагч нийт 45 алба хаагч хамрагдаж байна. 

Л.Отгонбаатар 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу