УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.” гэж өөрчлөн найруулахаар тусгасаныг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь дэмжлээ.
Төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж өөрчлөн найруулах санал 86.4 хувийн саналаар дэмжигдсэн.
Төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулахаар УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө тусгажээ.
Энэ санал дэмжигдэн хэрэгжсэнээр Ерөнхий сайдыг огцруулчихаад дараагийн Ерөнхий сайдыг хайж эхэлдэг байдал үгүй болно хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарласан. Энэ асуудлын эерэг, сөрөг талаас нь олон удаа ярьж, өргөн хэмжээний судалгаа хийгдсэнийг тэрбээр дурдаад, Ерөнхий сайдад хариуцлага тооцон огцруулах болбол дараагийн Ерөнхий сайдын нэр тодорхой болсон байх ёстой бөгөөд асуудалд иж бүрэн ханддаг болгох Үндсэн хуулийн чухал шинэчлэлийн нэг хэмээн онцолсон.
Саналтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт дээрх саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дахин ярилцах шаардлага үүссэн учир санал хураалтыг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг "Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж өөрчлөн найруулах саналууд дэмжигдсэн юм.
Үргэлжлүүлэн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.
"Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана.”, "Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно.” гэсэн хэсэг нэмэхээр УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан бөгөөд дээрх саналууд олонхын дэмжлэг аваагүй. Эдгээр саналуудыг төслөөс хасах саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэнийг гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.
Төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс санал гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байна.
Энэ саналтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан гол асуудлын нэг нь хотын асуудал гээд Эрдэнэтэд амьдарч буй 100 мянган иргэн хот гэж нэрлүүлэх, ингэхдээ зөвхөн нэр төдий биш захиргаа, удирдлага, төсвийн өөрийн гэсэн статустай болохыг хүсэж байгааг уламжилсан. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Өнөөдөр 330 сумын төв хүн амын төвлөрөл үүссэн хэрнээ хот нийтийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэггүй, төсөвгүй. Цаашид бид бусад суурин соёл иргэншилтэй орны жишгээр хөгжье гэвэл хот, тосгодод тодорхой эрх мэдлийг шилжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг өгөх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Засаг захиргааны чиг үүргийг орон нутаг руу шилжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Сэлэнгэ аймгийн хувьд 17 сум, зургаан тосгонтой. Түнхэл тосгон гэхэд 3044 хүн амтай, Номгон тосгон 2000, Бэрх тосгон 3000 гаруй хүн амтай. Энэ мэтчилэн хүн амынх нь төвлөрөл бусад аймгийн сумуудтай адилхан. Тосгодын иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл их гардаг. Түнхэл тосгонд хүн нас барлаа гэхэд заавал ч үгүй 23 км явж байж нас барсны гэрчилгээг нь авдаг. Суман дахь төрийн үйлчилгээг тухайн тосгоны иргэд адилхан хүртэх ёстой. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг бид зайлшгүй энэ өөрчлөлтөөр засах ёстой гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Зарим улс Үндсэн хуульдаа хотын нэрийг нь хүртэл маш тодорхой заачихсан байдаг. Үүнтэй адилхан ядаж Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот байна гээд Үндсэн хуульдаа заачихвал буруудах зүйл огт байхгүй. Хүн ам, хөрөнгө санхүүгийн төвлөрөл Дархан, Эрдэнэт рүү чиглэж байж тэнд бие даасан бодлого, үйл ажиллагааг явуулж чадвал Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад том түлхэц болно гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд тусган шийдвэрлэх боломжийг Ажлын хэсэг дээр судлан, тодорхой саналаа тусгах чиглэлийг хуралдааны үеэр өгсөн юм.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжлээ.
Гишүүдээс гаргасан горимын саналаар зарим саналыг дахин нягтлах зорилгоор хойшлуулсан хэдий ч Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой саналуудаар санал хураалт явуулж дууслаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын
2024/04/26 -
"БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ"
2024/04/26 -
Тендерийн урилга
2024/04/26 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/26 -
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж
2024/04/26 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/26 -
Өмнөговь аймгийн Засаг даргатай холбоотой 710 сая
2024/04/26 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/26 -
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын
2024/04/25 -
Тендерийн урилга
2024/04/25 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/25 -
"Цэцэг" хамтлаг 40-н жилийн дараа дахин тайзнаа
2024/04/25 -
"Цэцэг" хамтлаг 40-н жилийн дараа дахин тайзнаа
2024/04/25 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/25 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/25 -
Бизнест тань давуу тал нэмэх ногоон зээл
2024/04/25 -
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын
2024/04/24 -
Тендерийн урилга
2024/04/24 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/24 -
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид
2024/04/24 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/24 -
Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна
2024/04/24 -
ДАРХАН-УУЛ: Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ
2024/04/24 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/24 -
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын
2024/04/23 -
Тендерийн урилга
2024/04/23 -
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ
2024/04/23 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/23 -
ХААН Банк хүүхдүүдийг зам тээврийн ослоос
2024/04/23 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/23 -
Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна
2024/04/23 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/23 -
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны
2024/04/22 -
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын
2024/04/22 -
Тендерийн урилга
2024/04/22 -
ГҮМҮДА-Тэр ертөнц
2024/04/22 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/22 -
СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэл
2024/04/22 -
Иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх даваа гарагаас
2024/04/22 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/22 -
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын
2024/04/22 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/22 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/18 -
Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс ХААН Банк
2024/04/18 -
Мөжитэй хамтдаа хуримтлуулцгаая
2024/04/17 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/17 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/17 -
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
2024/04/17 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/17 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/16 -
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ
2024/04/16 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/16 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/16 -
ДАРХАН: Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд
2024/04/15 -
Парисын олимп үзэх харилцагчдад батламжаа гардан
2024/04/12 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/12 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/12 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/12 -
ХААН Банк Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдэд
2024/04/11 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/11 -
Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг
2024/04/11 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/11 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/11 -
Х.Нямбаатар: Наймдугаар сарын 1-нээс ТҮК-ийн
2024/04/11 -
3х3 багийн тамирчдад 500 сая төгрөгийн шагнал
2024/04/11 -
VISA картаа уншуулаад Парисын олимп үзэх эрхийн
2024/04/10 -
ЦЕГ: 13 настай охиныг эрэн сурвалжилж байна
2024/04/10 -
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн
2024/04/10 -
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн
2024/04/10 -
“Хаврын их цэвэрлэгээ” аянд ХААН Банк нэгдлээ
2024/04/09 -
Улсын хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар 3.6 сая
2024/04/09 -
IT-гийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагын
2024/04/08 -
УБ-ДАРХАН чиглэлийн авто замд үүссэн эвдрэл
2024/04/08 -
Бинзесийн өсөн нэмэгдэх үнэ цэн - Ногоон зээл
2024/04/05 -
Ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ХААН Банк
2024/04/04 -
Цахим гэмт хэрэг сүүлийн 5 жилийн хугацаанд 13
2024/04/03 -
Дуртай бүхнээ хөнгөлөлттэй авахыг хүсвэл
2024/04/03 -
Дарханы зам цөмөрч, автомашин зорчиход хүндрэлтэй
2024/04/03 -
Нийт малчин өрхийн 81,3 хувь нь даатгалгүй
2024/04/02 -
АНУ болон Израил Рафах дахь ажиллагаанаас өөр
2024/04/01 -
Өвөрхангай аймгийн ЖДБ эрхлэгчид санхүүгийн цогц
2024/04/01 -
3х3: Шүүмжлэл, эргэлзээнд хариулт болж ирсэн хос
2024/04/01 -
ТАРИФ: Хөшигийн хөндийн нисэх буудлын авто
2024/04/01 -
“Ногоон бизнес” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж
2024/03/30 -
МАНАЙ ХОТЫН АСУУДАЛ I Хөлийн голд хөл алдагсад
2024/03/28 -
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6
2024/03/28 -
Импортын гурилыг гаалийн татвараас чөлөөлөх
2024/03/28 -
Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд
2024/03/28 -
Хуучин хувцас шатааж байгаад гал алдаж, хоёр га
2024/03/27 -
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь
2024/03/27 -
ХААН Банкны “DiGi GO” салбар Парко ривера
2024/03/26 -
ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес
2024/03/25 -
3, 4 дүгээр сард их хэмжээний шар усны үер болох
2024/03/25 -
Хүнсний болон ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих 5-6
2024/03/22 -
Гурил үйлдвэрлэгчдийн “хандыг дарав”
2024/03/22 -
“Дэлхийн мөнгөний долоо хоног аян”-ы нээлт
2024/03/22 -
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын хүний нөөцийн
2024/03/22 -
Хүний хувийн мэдээллийн нууцлалын ISO/IEC
2024/03/22 -
Торгон дээр буусан бодлын тэмдэглэл
2024/03/20 -
ДАРХАН-УУЛ: Залилах гэмт хэргээс үүдэн иргэн,
2024/03/20
-
Ажлын хажуугаар хийж болох 101 бизнес санаа
2016/08/25 -
Зарим шүүгчийн гэрт нэгжлэг хийж, мэдүүлэг авч
2019/07/01 -
В.Путин: Далай ламыг ОХУ-д нэвтрэхийг хориглоогүй
2019/05/17 -
У. Хүрэлсүхийг харсаар байгаад “бухын доодхыг
2019/04/04 -
Францад эсэргүүцлийн жагсаал болжээ
2016/09/16 -
“Хилийн цагдаа” гэх ярианы цаана Талын мэлтэсийн
2016/11/30 -
Аюулгүйн зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх аймаар
2019/04/05 -
Молги үмэхүүлсэн Дарханы зам
2019/11/11 -
Монгол хүн язгуураасаа хулгайч биш ээ...
2019/04/04 -
ТРАМП ОХУ-ТАЙ “ХУЙВАЛДСАН” ТУХАЙ МЮЛЛЕРИЙН ИЛТГЭЛ
2019/04/22
-
В.Путин: Далай ламыг ОХУ-д нэвтрэхийг хориглоогүй
2019/05/17 -
Францад эсэргүүцлийн жагсаал болжээ
2016/09/16 -
М.Оюунчимэг: Дээдчүүд нь гадаадад өртэй, дундчууд
2016/06/06 -
Ажлын хажуугаар хийж болох 101 бизнес санаа
2016/08/25 -
Лимон гарын тосноос илүү үр дүнтэй
2016/02/26 -
Төрөөс төрсөн тэрбумтан Д.Дорлигжавын үнэн дүр
2019/01/11 -
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018/12/11 -
Мангасууд Хууль Ёсыг Уландаа Гишгэхээр Улайрч
2016/03/24 -
“Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр
2016/03/23 -
Төрийн албан тушаалтнууд шат шатандаа шонхорын
2019/09/06