|

26 иргэн, ААНБ шүүхэд ханджээ

 Иргэдэд газар эзэмших, өмчлөх газрын хугацаа сунгах, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох, дуудлага худалдаа зохион байгуулах, зориулалтыг өөрчлөх болон бусад чиглэлээр нийтдээ 65 захирамжийг Дархан-Уул аймгийн Засаг дарга асан А.Энхболд өнгөрсөн 10 сарын хугацаанд гаргасан байна. Үүнээс газар эзэмших, ашиглах эрх нь зөрчигдсөн гэж үзсэн 26 иргэн, ААНБ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Эдгээрээс 19-н захирамж нь Захиргааны...

Дарханы ногоочид шинэ ургацын ногоогоо хамгийн хямдаар зарна

 Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланчид өөрсдийн тарьсан төмс хүнсний ногоогоо хэрэглэгчдэд хамгийн хямдаар худалдахаар болжээ. Үзэсгэлэн худалдаа ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 25-наас эхлэх аж. Орхончууд төмс хүнсний ногоогоо Орхон хаалганы дэргэдээс худалдаж авах боломжтой юм байна.Д.Батсүрэн...

Хүүхэд хөгжлийн төвтэй болно

 Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан Дэлхийн Зөн олон улсын байгууллага орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хуучин Дарханы хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой Хүүхэд хөгжлийн төв байгуулах ажил өрнөж байна. Энэ төвийг Дархан сумын тавдугаар багт барьж буй юм.  Барилгын ажил долдугаар сард эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сард ашиглалтад орох аж. Төсөвт өртөг нь 803,3 сая төгрөг...

Маргарет Тэтчерийн “ТӨМӨР” мэт эшлэлүүд

 Ялагдал аа? Би тийм үгний утгыг ойлгодоггүй Эмэгтэй хүн бүр өрх гэрийн асуудлыг сайн ойлгодог шигээ улс орныг удирдах асуудлыг бас сайн ойлгодог Эр тахиа сайн донгоддог байх, гэхдээ өндгийг эм тахианууд дардаг юм шүү Хэрвээ чи ямар нэг зүйлийн талаар ярих бол эрчүүд рүү оч, харин хийхээр бол эмэгтэйчүүд рүү оч Өрх гэр чухал ч эмэгтэйчүүдийн хил хязгаар байж болохгүй Хувь хүний минь нэр төр рүү халдаж байгаад би баяртай...

ОРХОН ГОЛ "УЙЛЖ", АЛТНЫ КОМПАНИУД ТУЙЛЖ БАЙНА

 Байгаль дэлхий ингэж уйлдаг байх. Урсгал ус улбар шар өнгөөр мэлмэрч, ундлах нь битгий хэл хүн, мал ойртохын аргагүй өнгө зүстэй болжээ. Энэ бол Монголын хамгийн урт Орхон голын бараг эхэнд зогсохдоо бодсон бодол. Хэдэн өдрийн өмнө орсон усархаг борооны усаар дэм авч Орхон гол хэрэндээ л үерлэжээ. Гол доторх чулууны өнгийг танигдахааргүй болтол нарийн ширхэгтэй шар улаан шороо бүрхжээ. Бидний байгаагаас гурав хүрэхгүй километрийн...

Дуртай нь гарч ирээд хутга шаадаг болж эмч рүү

 Бухимдсан нэгэн эмч ингэж бичжээ. ‪ Тэрээр "Дуртай нь гарч ирээд хутга шаадаг болж эмч рүү, эмнэлэг рүү. Хүссэнээрээ боорлодог болж эмч рүү, эмнэлэг рүү.  Бодсоноороо дайрдаг болж эмч рүү эмнэлэг рүү.  Эмчийг, эмнэлгийг доромжлох болохоор нүд нь сэргэдэг болж.  Танд өвчин эмгэг тараасан нь бид биш шүү.  Таний амь насанд аюултай нөхцөл үүсгэсэн нь ТА ӨӨРӨӨ шүү дээ.  Араг түшээд эх нь төрүүлсэн хүн...

Хүүхдийн автобус явна

 Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дархан хотын алслагдсан баг хорооллын хүүхдүүдэд зориулан автобус явуулахаар болов. Энэ тусгай үйлчилгээг хүүхдүүд ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн эдлэх нь. Үүнийг "Элит хөгжил" ХХК-тай хамтран зохион байгуулахаар болжээ.Д.Сүрэн...

Хуучныг орхиж сур

 Шинэ зүйлийг өөрийнхөө ажил амьдралд оруул. Битгий хаалттай уйтгартай бай. Хаалгаа нээж хуучин зүйлийг тавьж явуул. Өчнөөн л удаан өмчиллөө өчнөөн л удаан зууралдлаа залхахгүй байна уу? Хуучнаар дүүрсэн үед шинэ орох зай байхгүй. Амьдрал гэдэг чинь амид байхын нэр. Амид гэдэг нь зовлон жаргал, сайхан муухай, алдаа оноо ээлжилж байхын хэлнэ. Амьдралд тохтмол гэж үгүй байнгын урсга. Бүх зүйлс байнга өөрчлөгдөж байхад чи хуучнаараа үлдэх...

Шилдэг логоны уралдаан зарлалаа

 Дархан-Уул аймгийн түүхт 55-н жилийн ой тохиож буй. Ойн арга хэмжээнд зориулан ашиглах логоны уралдаан зарлалаа. Уралдаанд оролцогчид энэ сарын 16-19-ний өдрийг хүртэл бүтээлээ өгөх боломжтой юм байна.Д.Сүрэн...