|

Амны эвгүй үнэр юунаас үүсдэг, хэрхэн ангижрах вэ?

 

Амны хүндийгээ цэвэрлэж оо сойз, шүдний утас хэрэглэсэн ч гэсэн хүссэн үр дүнд хүрэхгүй амнаас эвгүй үнэр гарсаар л байна уу? Эвгүй үнэр үнэртэх нь залгуур хоолойн хүүдийнд ямар нэгэн зүйл орсонтой холбоотой.


Хоолойн хүүдий


Амнаас эвгүй үнэр үнэртэх нь хоолойн хүүдийнд хоолойн үрэвслийг бүрэн эмчлээгүйгээс үлдсэн цагаан шаргал зүйлээс үүсдэг байна.Үүнийг эмчлэхэд хоолой зайлах ардын арга байдаг байна.


Содтой усаар хоолой зайлах


200 мл буцалцан бүлээн усанд 0,5 амны халбага сод, 2-3 дусал иод хийж хоолойгоо зайлна. Өдөрт хэд хэдэн удаа хоолойгоо сайн зайлах хэрэгтэй. Үүний тулд хойшоо сайн гэдийгээрэй. Шингэнээ залгих гэсний хэрэггүй хоолойгоо зайлаад шууд асгаарай.


Усаар хоолойгоо зайлах


Өглөө бүр усаар хоолой, амны хөндийгээ зайлах нь маш үр дүнтэй арга юм.


Ургамлаар хандалсан усаар хоолойгоо зайлах


Хатаасан балжингарав цэцэг болон зуун наст хэрэг болно. Аяга буцалсан усанд 2 амны халбага ургамлаа хийж хандлаад хөргөнө. Өрөөний хэмтэй бүлээн болсон үед нь хоолойгоо зайлна. Дээрх аргыг хэрэглээд ч таны амны хөндийн эвгүй үнэр арилахгүй байгаа бол эмчид хандаж хоолойн хүүдийнд хуримтлагдсан зүйлийг цэвэрлүүлээрэй. Өөрөө бие даан гэрийн нөхцөлд хийх гэсний хэрэггүй учир нь залгуур хоолой гэмтээх талтай


Ингээд хоолойн хүүдийнд хэрхэн үрэвсэл, үнэр үүсгэгч нян хуримтлагддагийг авч үзэцгээе!


Хоолой зайлж амны хөндийг давхар цэвэрлэх нь хоолой ангин зэрэг архаг өвчиг эмчилдэг нь тогтоогджээ.

 Шүлс нь шүд амны хөн­дийг цэвэрлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим төрлийн эм, шүлсний булчир­хайн эм­гэг болон байнга амаараа амьсгалах нь ам хуурай­ши­хад нөлөөлдөг. Ам хуурай­ших тохиолдолд шин­гэн зүйл ахиу ууж, сахаргүй чихэр, бохь болон исгэлэн хүнс хэрэглэж шүлс ялга­рал­тыг ихэсгэж байх нь зүйтэй.


Ам хуурайших (Xerosto­mia) нь мөн амны эвгүй үнэ­рийн шалтгаан байж болно. Амны эвгүй үнэрийг мэр­гэжлийн хүмүүс эмгэг үнэр буюу Halitosis гэж нэрлэдэг. Ямар ч нэртэй байлаа энэ нь хүмүүсийг ичиж санаа зово­ход хүргэдэг юм. Хэрэв та амнаасаа гарч байгаа эвгүй үнэрт санаа зовж байгаа бол шүдний эмчид очиж үзүүлэх нь зүйтэй. Шүдний эмч шалт­­гааныг нь тодорхойлж, хэрэв амны хөн­дийн гаралтай бол эвгүй үнэ­рийг арилгах эм­чилгээний төлөвлөгөө бо­ловсруулж ажилладаг. Таны юу идэж байгаа чинь амьсгалж байгаа агаарт нө­лөөлдөг.


Сонгино сармис гэх хүнс нь амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг. Хүнс нь шимэгдэж цусны эргэлтэд орсноор уушгинд очиж тэн­дээсээ тодорхой хэмжээгээр гадагшилдаг юм. Шүдээ угааж цэвэрлэх, үнэр дарагчаар зайлах нь зөвхөн түр зур өнгөлөн далдалдаг. Хүний биеэс тус хүнс нь бүрэн гүйцэд гадагшилж дуусахаас нааш амны эвгүй үнэр хэвээр л байж байх болно.Хэрэв та өдөр болгон шүдээ угааж цэвэрлэдэггүй бол аманд үлдсэн хоолны үлдэгдэл нь эвгүй үнэр гарах шалтгаан болдог.


Шүдний зав­сар, эргэн тойрон болон хэлэн дээр үлдсэн хоолны үлдэгд­лүүд нь бактери цуглуулан ялзарч эвгүй үнэр гаргадаг.Тамхи татах нь амнаас эвгүй үнэр гарах бас нэг шалтгаан болдог.Амны эвгүй үнэр нь амны хөндийн бус ерөнхий биеийн гаралтай байдаг. Амьсгалын замын үрэвсэлт эмгэгүүд, архаг бронхит, архаг гаймо­рит, сахарын өвчин, ходоод гэдэсний хэвийн бус ажилла­гаа, элэг бөөрний эмгэгүүд нь амны эвгүй үнэрийн шалтгаан байж болно. Хэрэв шүдний эмч амны хөндий эрүүл гэж үзсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж амны эвгүй үнэрийн шалтгаа­ныг тогтоох хэрэгтэй.


Амны хөндийг эрүүл байл­гах нь эвгүй үнэрийг багас­га­хад хамгийн чухал. Шүдний эм­­чид тогтмол үзүүлж шаард­­лагатай эмчилгээг хийл­­гэх болон шүдээ цэвэр­лүүлснээр амны хөндийг эрүүл байлгана. Хувийн зү­гээс шүдээ өдөрт хоёр удаа угаах болон хэлээ цэвэрлэж байх хэрэгтэй. Шүд­ний утас болон шүд хоо­рондыг цэ­вэрлэгчийг ашиг­лаж шүд хоорондын зайд байгаа хоол­ны үлдэгдлийг сайтар цэвэр­лэх хэрэгтэй.Ам зайлагч болон үнэр дарагч нь зөвхөн үнэрийг түр зуур өнгөлөн далдлахаас биш шалтгааныг нь арилгадаггүй. Хэрэв амны эвгүй үнэр таны санааг зовоож байгаа бол шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.