|

Братск хотын төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллаж байна

ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын дарга С.В.Серебренников тэргүүтэй ажлын хэсэг манай аймагт 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Братск хоттой манай аймаг хамтран ажиллах санамж бичиг энэ оны 9 дүгээр сард байгуулсан. Энэ хүрээндээ эдийн засаг нийгмийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. 

Энэ сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 2 хотын бизнес эрхлэгчид уулзалт хийж, цаашид хэрхэн хамтдаа хөгжих ямар бизнес эхлүүлэх боломж байгаа талаар ярилцлаа.  Энэ хүрээнд Дархан-Уул аймагт Братск хотын худалдааны төв байгуулах, "Дархан” нэрийн бараа бүтээгдэхүүнийг Братск хотод нэвтрүүлэхэд бизнесийн таатай нөхцөлийг бий болгох, аялал жуулчлалын компаниудтай холбоо тогтоох, хүүхэд, залуучуудын солилцоо, хамтарсан тэмцээн, уралдаан, харилцан танилцах аяллыг зохион байгуулж, боловсрол, соёлын харилцааг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: mnb.mn