|

АШУУИС-ийн Урлаг Спортын Анхдугаар их наадмын нээлт боллоо


АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулиас тус их сургуулийн бүрэлдэхүүн 8 сургуулийн оюутан залуусын дунд уламжлал болгон зохион байгуулагдах Оюутны Урлаг Спортын Их Наадмыг анх удаа төрөлх Дархан хотдоо зохион байгууллаа.

Уг Их Наадам нь мөн Дархан хотод зохион байгуулагдаж буй хамгийн анхны хамгийн олон оюутныг хамруулсан томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм. Их наадмын нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 4 сарын 14-нд 11 цагт Дархан хотын "Дархан 50" цогцолборт ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Иргэдийн Хурлын дарга П.ЭрдэнэбатДархан-Уул аймаг дахь АУС-ийн захирал Д.Зоригтбаатар,Говь-Алтай аймаг дахь АУС-ийн захирал М.Банзаагаяа, Эмзүй,Био-Анагаах АУС-ийн захирал Ц.Түвшинжаргал, АУС-ийн захирал С.Мөнхбаярлах, Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар,Оюутны албаны дарга Ч.Баасандоржнарын хүндтэй зочид төлөөгчид оролцож үг хэлэн баг тамирчдад баяр хүргэн амжилт хүслээ.Тус их наадам сагсан бөмбөг, волейбол, шатар, теннис олс таталт, гэсэн спортын 5-н төрлөөр, гоцлол дуу, хамтлаг дуу, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжиг, гоцлол хөгжим гэсэн 5-н төрлөөр 8 сургуулийн нийт 450 гаруй тамирчид, авъяастнууд оролцож хурд хүч, авхаалж самбаа авьяас чадвараараа өрсөлдөж байна.