|

“УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт энэ сарын 23, 24, 25-ны болно

Дархан хотын 55 жилийн ойг угтан "Дархан их урлаг II” төсөл гуравдугаар сард нээлтээ хийсэн. Тус төслийн хүрээнд "УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд Залуучууд театрт болно.Аялан тоглолтоор Английн нэрт зохиолч Уильям Шекспирийн "Ромео Жульетта” жүжиг, Францын зохиолч Шарль Перрогийн "Үнсгэлжин”жүжгүүд театрын тайзнаа амилна. Эдгээр сонгодог жүжгүүд нь нийт есөн удаа тоглогдох бөгөөд УДЭТ-ын 60 гаруй уран бүтээлчид оролцох юм байна.

 "УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт нь Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Орхон аймгийн Эрдэнэт хот, Хөтөл сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд үргэлжлэн тоглогдоно. Билетийн үнэ ЕБС болон их дээд сургуулиуд анги хамт олноороо тасалбарыг 8000  төгрөгөөр, Албан байгууллага хамт олон тасалбарыг 10000 төгрөгөөр захиалж болох юм байна. Кассаар тасалбар 20000 төгрөгөөр зарагдана.