|

Франц иргэнтэй хамт ирсэн ДЭMБ-ын ажилтнyyд Дархан-Уул аймагт амны хаалт зүүхгүйгээр ажилласан уу

Kopoнавирусийн халдвар авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа Франц Улсын 57 настай иргэнтэй хамт нэг онгоцоор нисэж ирсэн байж болзошгүй ДЭМБ-ын ажилтнууд өчигдөр Дархан-Уул аймагт ажилласан талаар Дархан хотын RGB TV мэдээллээ.

Гэвч ДЭМБ-ын тэдгээр ажилтнууд Дархан хотын эмнэлэг олон нийтийн газраар ажиллах маск, амны хаалт хэрэглэхгүйгээр ажилласныг тус телевиз мэдээлэлдээ онцолж шүүмжилсэн байв. Хэрвээ уг мэдээнд гарч буй гадаадаас ирсэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд Франц Улсын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн нь үнэн бол энэ нь маш ноцтой асуудал дагуулж болзошгүй юм.