|

Аймгийн онцгой комисст нийт 205,9 сая төгрөгийн хандив төвлөрчээ

Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 31,956,373 төгрөгийн үнэ бүхий бараа материал болон 173,948,820.10 төгрөгийн мөнгөн хөрөнгө нийт дүнгээр 205,905,193.10 төгрөгийн хандив цугларсан байна. Хандиваар цугласан мөнгө, бараа материалыг аймгийн Онцгой комиссын даргын зөвшөөрлөөр 31,869,973 төгрөгийн үнэ бүхий шаардлагатай бараа, материал, 134,715,980.00 төгрөгийн мөнгөн хөрөнгийн зарцуулалт хийжээ. Одоо хандивын дансанд 39,232,840.10 төгрөгийн үлдэгдэл, 86,400 төгрөгийн үнэ бүхий бараа материалын нөөц хөрөнгөтэй байгаа аж. Аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сэтгэлийн хандив өгч буй иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүддээ аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийлж буйг уламжилж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх, амны хаалт тогтмол зүүхийг уриалж байна. Мөн иргэн, ААНБ-ууд хандив аянд нэгдэхийг хүсвэл доорх дансанд мөнгөн хандив шилжүүлэх, бараа материалын хандив өгөх бол аймгийн ОБГ-т хүлээлгэн боломжтой аж. Хандивын данс : Да.Онцгой байдлын газар н.с-100190031401 /Төрийн сан/ дэлгэрэнгүй мэдээллийг 9902-4838 утсаар авна уу 

Л.Отгонбаатар