|

Дөрөв дүгээр сургуулийн дэргэд 480 хүүхдийн сургууль баригдана

 

Дөрөв дүгээр сургуулийн дэргэд 480 хүүхдийн сургууль баригдана

 

 

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын дөрөвдүгээрсургуулийн өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилгын ажил эхэллээ. Туссургууль нь 1969 онд байгуулагдсан аж.

Тухайн үеэс одоог хүртэл ашиглагдаж байсан сургуулийн барилга нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул буулгасан байна. Өнөөдрийн байдлаар тус сургууль нь 1048 сурагчтайбөгөөд одоо байгаа хичээлийн байрандаа хоёроос гурван ээлжээр хичээллэдэг аж. Тиймээс сургуулийн өргөтгөл барих зайлшгүй шаардлага бий болжээ. Тодруулбал480 хүүхдийн суудалтай биеийн тамирын заал, урлаг заал, цайны газар бүхийсургуулийнбарилгын өргөтгөлийн ажлыншав тавих үйл ажиллагаа болов.Улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай тус ажлын гүйцэтгэгчээр "Минж проперти" ХХК ажиллахаар болжээ.Хүүхдийн сурах орчныг бүрдүүлсэн шинэ, тохилог сургуулийн барилгыг 2022 онд ашиглалтад оруулах ажээ.