|

Газрын тосны эрин үеийн төгсгөл ойртож байна

 

Газрын тосны эрин үеийн төгсгөл ойртож байна

 

Францын газрын тос, байгалийн хийн "Total” компани газрын тосны эрин үе 2030 оноос хойш төгсөнө гэж таамаглаж байна.

Тус компанийн шинжээчид дэлхий дахин экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэр, тухайлбал байгалийн хийн хэрэглээнд аажмаар шилжинэ гэж үзэж байна. Түлшний ийм төрөл дэлхийн зах зээлд дээр голлох үүрэг гүйцэтгэх болно гэдэгт тэд итгэлтэй байна.

Түүнчлэн, 2050 он гэхэд цахилгаан эрчим хүчний эрэлт ихээхэн нэмэгдэх гэнэ. Тэр үед цахилгаан эрчим хүч хүн төрөлхтний эрчим хүчний хэрэгцээний 40 хувийг хангана. Өдгөө энэ үзүүлэлт 20 хувьтай байдаг байна.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, "Total” компани нар, салхины эрчим хүчний салбар болон цахилгаан автомашины аккумулятор болон цэнэглэх станцын сүлжээ байгуулахад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

https://zindaa.mn/3ekx