|

"Дарханчууд халдварын тархалтыг амжилттай хумьж чадлаа"

 

"Дарханчууд халдварын тархалтыг амжилттай хумьж чадлаа"

Дархан-Уул аймагт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар хоёр тохиолдол шинээр илэрч, нийт 35 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Дарханчууд халдварын эхний тархалтыг амжилттай хумьж чадсан гэж Дархан-Уул аймагт ажиллаж буй, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр тодотголоо.

Иймд маргаашаас эхлэн Дархан-Уул аймгийн дэглэмийг сулруулах, дөрвөн хэсэгт хуваасан блокон системийг хоёр болгох, блок доторх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, нийтийн үйлчилгээний хэд хэдэн газрын үйл ажиллагааг нээх бололцоо бүрджээ.

Энэ талаар тэрбээр хэлэхдээ "Халдар авсан иргэдийг тусгаарлах, оношлох, эрт илрүүлэх, эмчлэх гэсэн цогц ажил маань үндсэндээ дуусч, эхний дэгдэлтийг амжилттай хумьж чадлаа хэмээн дүгнэж байна. Цаашид Дархан-Уул аймгийг тойрсон эргүүлийн ажлыг эрчимжүүлнэ. Учир нь хулгайн замаар иргэд зорчих, орж ирэх зэрэг зөрчил гарч байна" гэв.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгаас гарах хүсэлтэй 1000 гаруй, ирэх хүсэлтэй 2000 гаруй иргэн байгаа аж.