|

УРИАЛГА

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын Нэгдүгээр багийн иргэн Х.Батаа нь ам бүл долуулаа амьдардаг бөгөөд охин П.Наранхүү нь ДСП буюу саажилттай юм байна. Эмнэлгийн зүгээс охиныг сээрний багана нуруу төрөлхийн гаж хөгжилтэй, баруун зүүн тийш S хэлбэрийн мурийлттай, нурууны 10 үеийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн оношийг тавьжээ.

Энэхүү хагалгаа нь Монголд хийгдэх боломжгүй учраас БНСУ-ын нуруу нугас-үе мөчний Велсийн нэрэмжит эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орохоор болсон ба хагалгааны төлбөр нь  6500 вон буюу 120 сая төгрөг болж байгаа аж.

П.Наранхүү охиныг яаралтай хагалгаанд оруулахгүй бол нурууны мурийлт нэмэгдэн, улмаар зүрх, уушигны хэвийн ажиллагаанд нөлөөлж, амь насанд аюултай нөхцөл үүсэх болоод байгаа юм байна.

П.Наранхүү охины ээж Х.Батаа аймгийн ИТХ-д хандан, дэмжлэг хүссэн тул охины эмчилгээний зардалд зориулан тусламж дэмжлэг үзүүлэхийг  нийт Дарханчууддаа уриалж байна.

Хандивын данс: Төрийн банк

140900321849    Пүрэвдоржийн Наранхүү