|

Дархлаа дэмжих бүтээгдэхүүний багц өгөв

 

 

Дархлаа дэмжих бүтээгдэхүүний багц өгөв

 

Аймгийн хэмжээнд хатуу хөл хориог ирэх сарын 8 хүртэл сунгасан. Энэ хугацаанд төрийн албан хаагчидөдөр бүрнийтийн эргүүл хийжгудамж, зам, талбайд хяналт тавин ажиллаж байна.

Дархан сумын хэмжээнд 642 төрийн албан хаагч нийтийн эргүүл хийж байгаа аж. Эргүүлд ажиллаж буй нийт алба хаагчдад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр дархлаа дэмжих багц өглөө. Уг багцад гар ариутгагч, ам болон нүүрний хаалт, витамин С, салимон, аньс, чацарганы үрэл, сироп зэрэг багтжээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү цагт аймгийнхаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд гар бие оролцож байгаад талархан ийнхүү дэмжлэг үзүүлж байна гэж УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн Дархан-Уул аймаг дахь Ажлын албаны дарга Х.Отгонбаяр онцолсон.

 

642 төрийн албан хаагчийн 204 нь АЗДТГ-ын харъяа 16 хэлтэс, агентлагийн алба хаагч, 9 сургуулийн 150 багш, ажилтан, 23 цэцэрлэгийн 238 багш, Дархан сумын ЗДТГ-ын 50 алба хаагч нийтийн эргүүл хийж байна.