|

Өнөөдрөөс дараах чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрлөө

 

 

 

Өнөөдрөөс дараах чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрлөө

 

Дархан-Уул аймагт сүүлийн 14 хоногт иргэдийн дундаас коронавирусний халдвар бүртгэгдээгүй зөвхөн тусгаарлалтад байсан иргэдээс илэрсэн. Иймдулбар шар түвшнөөс шар түвшинрүү шилжижбайгаатай холбогдууланзарим үйл ажиллагааг тодорхой хязгаарлалттай нээхээр болсныг аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.

Тодруулбал Лхагва гаргаас эхлэн сумдын хөдөлгөөн нээгдэж байна. Ингэхдээ Дархан-Уул аймгийн харьяат иргэд зорчих хөдөлгөөнд оролцох бөгөөд иргэний үнэмлэх, дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан нотлох бичиг баримттай явах ажээ.Харин өнөөдрөөсдараах үйл ажиллагааг зөвшөөрлөө. Үүнд:

- Сургалтын төв -10%

- Үзвэр үйлчилгээ – Нийт суудлын 30%-иас илүүгүй/

- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв – Нийт хүчин чадлын 30%

- Саун бассейн -30%

- Нийтийн халуун ус

- Спорт заал -10%

- Сул агууламжтай буюу 18 градусаас доош согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг зөвшөөрлөө.

Түүнчлэн5 дугаар сарын 23-наас паб, лоунж, ресторан, нийтийн хоол, караоке, зочид буудлын үйл ажиллагааг нээх ажээ. Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ААНБ-уудУОК-оос гаргасан 41 дүгээр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллах бөгөөд үйл ажиллагаа эхлэхээс өмнө мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл заавал хийлгэх ажээ.