|

Мэдээлэл, харилцаа холбооны байгууллагуудын удирлагуудтай уулзалт хийв

 

 

Мэдээлэл, харилцаа холбооны байгууллагуудын удирлагуудтай уулзалт хийв

 

Тус аймагт мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр Дархан-Уул аймгийн Холбооны газар, Шуудан үйлчилгээний газар, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн газар, Үндэсний Дата төвийн нөөц төв ажиллаж байна. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, аймгийн МТА-ны дарга Х.Соёл-Эрдэнэ нар дээрх байгууллагуудын удирдлагуудтайуулзалт хийлээ.

 


Энэ онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан.Тиймээс Дархан хотод мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцаж, цаашдаа аймаг орон нутагтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцжээ.

Уулзалтын үр дүнд Мэдээлэл харилцаа холбооны үндэсний ассоциаци, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн салбарыг байгуулахаар боллоо. Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан Цахим Дархан төсөлд тусгагдсанажлуудаасхамтран хийж хэрэгжүүлэхээр болсон юм. 


 

Мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохионо. Энэхүү ойн хүрээнд дээрх байгууллагууд нэгдэн өөрсдийн байрладаг түүхэн барилгынхаа гадна болон дотор орчныг тохижуулах ажлыг өрнүүлэхээр болсон аж.Харин аймгаас Холбоочдын амралтын бүс байгуулахад дэмжлэг үзүүлж газрын асуудал, ойн хүрээнд зохион байгуулах спорт, урлагийн тэмцээнийг зохион байгуулах заал танхим, зарим байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.Мөн энэ үеэр Үндэсний Дата төвийн нөөц төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.