|

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэл зүйч: Би сурагчаа өмөөрч, үсээ хусаж байна

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэл зүйч: Би сурагчаа өмөөрч, үсээ хусаж байна

 

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч н.Болорцэцэг мэдээлсэн.
 
   Тэрбээр "12 дугаар сургуулийн захиралын нөхөр нь манай сургуульд Орос хэлний хичээлийн цагийн багшаар ажилладаг. Тэр багш хичээлийн цагаар сурагчыг зодсон. Үүнийг ангийн хүүхдүүд гэрчилдэг. Энэ талаар сургуулийн захиралтай уулзаж асуухад үл тоож, үг хэлээр доромжилсон" хэмээн билээ. 
 
  Улмаар Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэлзүйч н.Болорцэцэг энэ төрлийн асуудлыг тэвчиж чадахгүй болохоо илэрхийлж,  БШУЯ-ны гадаа үсээ хусаж, тэмцлээ илэрхийлсэн юм. 
Тэрбээр үсээ хусуулах үедээ "Монголын ирээдүй болох хүүхдүүдэд хүчирхийлэл үйлдэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би тэмцлээ илэрхийлж үсээ хусаж байна. Энэ асуудалд гомдолтой байна. Тиймээс БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай биечлэн уулзаж, асуудлыг хөндөнө. Эцсээ хүртэл явна" гэлээ.