|

Дарханы замын тендерийг шалгах үүрэг өгчээ


Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн хуралдааны үеэр хоёр асуудлыг шалгах үүргийг холбогдох албаныханд өгчээ.Тодруулбал Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Сангийн яам, Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар зэрэг холбогдох яам, агентлагууд шалгалт хийх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn