|

Эрүүнийхээ 1.2 кг хавдрыг 25 жилийн дараа авахуулжээ

Иан Краун гэдэг 66 настай тэтгэврийн өвгөн эрүүнд нь ургасан 1.2 кг жинтэй хавдрыг авахуулжээ. Барагцаалбал, дунд хэмжээний тарвас шиг хэмжээтэй хавдар 25 жилийн өмнө буюу 1992 онд ургажээ. Энэхүү хавдар нь төрөлдөө дэлхийд гуравдугаарт орох хэмжээний томоохон хавдар байсан талаар мэс засал хийж, өвгөний зовлонгоос нь салгасан эмч Ганапати Данасекар ярьсан байна.

Нийт хоёр цаг гаруй үргэлжилсэн хагалгааны өмнө хавдарын рентген зургийг хэд хэдэн удаа авахуулж, удаа дараа зөвлөгөөнөөр орж байж, аажмаар амь насанд нь хүрч болзошгүй аюулаас сэргийлж чадсан байна. Плеоморфик аденома хэмээх энэхүү хавдар нь чихний ойролцоох шүлсний булчирхай бөглөрснөөс үүсэн ургадаг талаар Английн Миррор сонины цахим хуудас дурдсан байна.