|

Дархан-Уул аймгийн Өргөө кино тeaтрт гарсан галыг дотогш алдалгүй бүрэн унтраасан, хүн бэртэж гэмтээгүй


Дархан-Уул аймгийн Өргөө кино тeaтрт гарсан галыг бүрэн унтраажээ. Тодруулбал, галын дуудлага оройн 19:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 21:03 цагт буюу дуудлага хүлээн авсанаас хойш 30 орчим минутын дотор галыг бүрэн унтрааж аюулгүй болгосон байна. Ингэхдээ утаажилтын бүсээс 128 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангасан аж.
Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргалын мэдээлснээр галын аюулыг дотогш алдаагүй бөгөөд ямар нэгэн хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна. Мөн маргаашнаас тус төвийн кинотеатр болон бусад үйлчилгээ хэвийн ажиллах боломжтой гэлээ. Мөн тэрбээр барилгын шатсан дээд талын 4 давхар нь ашиглалтанд ороогүй тул хохирол харьцангуй бага байх боломжтой хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

https://ubn.mn/p/40424