|

ОХУ-ын БХЯ: Украины цэргүүд хүнтэй байсан байшинг шатаасан

ОХУ-ын БХЯ: Украины цэргүүд хүнтэй байсан байшинг шатаасан

 

Украины Зэвсэгт хүчнийхэн Артемовск (украин нэр нь Бахмут) хот дахь байрлалаасаа ухрахдаа подвалд нь олон хүн нуугдаж байсан олон давхар орон сууцны барилгыг шатаасан тухай байлдааны бүсээс нүүлгэн шилжүүлсэн тус хотын оршин суугч Олег Корнеев "РИА Новости" агентлагт ярьжээ.
 
Түүний хэлснээр Украины цэргийнхэн «Вагнер» хувийн цэргийн компанийн анги нэгтгэлүүдийг ирэхээс хоёр гурван хоногийн өмнө орон сууцыг айл өрхүүдтэй нь хамт шатаасан гэнэ.
 
Бүх орцуудын нэгээс таван давхар хүртэлх бүх айлууд галд автахад подвалд нуугдаж байсан оршин суугчид нь зугтахыг оролдсон боловч Украины Зэвсэгт хүчнийхэн тэднийг гаргахгүй, орцуудад тэсрэх бөмбөг байрлуулж, подвалоос гарахыг оролдсон хүмүүсийг буудаж байсан гэж Корнеев ярьж байна.
Украины Зэвсэгт хүчин сүүлийн өдрүүдэд Артемовск хотын хойд болон өмнөд хэсгийн хамгаалалтыг сэтлэх гэж олон тооны оролдлого хийсэн ч бүх довтолгоог нь няцаасан тул Украины цэргүүд Оросын армийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй гэж 5-р сарын 14-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.